Утсаа тэгж их нууж хаана вэ?

Сайн байцгаана уу. Сэтгэл нэг л тавгүйтээд байхаар нь та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Өчигдөр орой манай эхнэр найзуудтайгаа бяцхан шоудаад, ойрхон байсан болохоор нь би өөрөө машинаараа очоод авлаа. Очиж аваад удаагүй явж байтал эхнэрийн утас дуугарлаа. Утас нь миний машинд холбогдсон (Bluetooth) байсан болохоор утсаа авангуут яалт ч үгүй эрэгтэй хүн дуугарсан. Гэтэл өнөөх нь “Эгчээ, мэгчээ” гэж барьц алдаж яриад бушуухан утсаа тасалчихлаа.

36 ЦАГИЙН ҮЙЛЧЛЭЛТЭЙ ШИНЭ ҮЕИЙН ВИАГРА

Гэртээ ирээд куртикээ өлгөхдөө кармандаа утсаа хийхийг нь би харсан юм. Тэгээд би 00 орчихоод гараад ирсэн чинь эхнэр жаахан бантсан шинжтэй “Түлхүүрүүдээ далд хий” гээд түлхүүр рүү тонгойгоод далд хийж байна. Тэгэхээр нь би зөрөхдөө утсаа хийсэн байсан кармаг нь тэмтрээд үзтэл утас нь аль хэдийн алга болчихсон байв.

Сэжиг төрөөд, сүүлд унтахаар нь утсыг нь хайсан чинь цүнхэндээ хийгээд, дээрээс нь өөр цүнх тавьж нуусан байлаа. Нууцаар дуудлагын түүхийг нь хартал нөгөө гаднаас залгасан дугаараа бүрмөсөн устгачихсан байна. Хэрэв зүгээр л таньдаг дүү нь, эсвэл ажлын холбоотой хүн байсан бол яагаад дуудлага устгаж, утсаа тэгж их нууж хаана вэ? Энэ хэвийн үү? Эсвэл би зүгээр л хоосон хар төрөөд өөрийгөө зовоогоод байна уу? Надад зөвлөөч…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.