Үнэндээ л хэцүү болж байна шүү

Би эхнэртэйгээ танилцаж суугаад 7 жил гаран болж байна. Эхэндээ их сайхан харилцаатай байлаа. Харин сүүлийн бараг 1 жил гаран хамт байхдаа бараг юм ярихаа больсон. Хоёр өрөөнд тус тусдаа байдаг боллоо. Ажил ихтэй, тараад харина, хоол хийхээ ч больж.

Гэтэл нэг өдөр утсанд нь мессеж ирлээ. ‘Миний бурхан, мөнгө явуулсанд баярлалаа’ гэж. Гайхаад асуутал нэг залуутай бааранд танилцсан, тэр рүүгээ мөнгө явуулсан байж таараад. Ажлаас нь хааяа нэг залгахаар ‘Яах гэж залгасан юм’ гэх. Эрт тараад харихаар ‘Ямар эрт тардаг юм’ гэж уурлах юм.

Утсаа нууна, дэлгэцний код хийнэ. Дуудлага ирэхээр ‘Дугаар андуурчээ’ гэнэ. Үе үе гарч баар сав орж шоудна. Үнэндээ л хэцүү болж байна шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.