Хүндэлж байна гээд толгой дээрээ гаргаж болохгүй шүү

Би одоо 25 настай, их эмч мэргэжилтэй энгийн л нэгэн бүсгүй байна. Өнөөдөр би та бүхэнтэй өөрийн амьдралын нэгэн том ухаарал, туршлагаасаа хуваалцахаар шийдлээ. Эрэгтэй хүнийг анхнаас нь хүндлээд, асраад, зөөлөн халамжлаад байвал цаадуул чинь яг л хөөрхөн жаахан хүүхэд шиг сурчихдаг юм билээ. Гэхдээ мэдээж хүндэлж байна гээд толгой дээрээ гаргаж болохгүй шүү.

Тантра сексийн нууц

Анх манай найз залуу ПС тоглоод таг чиг алга болчихдог, араасаа үргэлж хэл ам, хэрүүл дагуулдаг хэцүүхэн залуу байлаа. Өмнө нь үерхэж байсан бүсгүй нь хүртэл “Намайг хүүхэдтэй болгоод хаясан” энэ тэр гээд л байнга хэл ам хийнэ. Тийм явдал болох бүрд би гэдэг хүн уурлаж, загнаж, “Зайл, сална” гээд л уйлж дуулаад бөөн жүжиг тарьдаг байв. Багадаа ээжийгээ алдсан болохоор надад тэр болгоныг зааж, хэлж өгөх хүн байсангүй. Би өөрийнхөө зөв л гэж боддог байлаа.

Гэтэл нэг өдөр багш маань надад: “Чи одоо энэ бүгдийг мэдсэн нь сайн хэрэг. Юу ч мэдэхгүй байж байгаад суучихсан хойно чинь ийм асуудал гарвал энэ хүн засагдахгүй, чи насан туршдаа зовно. Харин чи энэ хүнийг одоо л ухаанаараа засаад авбал чамд насан туршийн тулхтай хань болж чадна” гэж хэлсэн юм. Тэр үгнээс хойш би өөрийгөө засаж эхэлсэн.

Хамгийн эхлээд уурлахаа, шууд бүгдийг загнаж хөөж туухаа болилоо. Араас нь үргэлж залгаж цагдахаа ч зогсов. Ингээд 2-3 сар тэвчээртэй ажигласны эцэст тэр маань өөрөө өөрчлөгдөж, хэзээ гэртээ ирэхээ, хэнтэй хэдэн цаг уулзахаа өөрөө хэлдэг болсон. Одоо бид үерхээд 1 жил болж байна. Амьдрал маань хайр халамжаар дүүрэн, гарах орохдоо урьдчилж хэлдэг, би араас нь огт залгахгүй байсан ч яг хэлсэн цагтаа ирдэг болсон. Нааш цааш явахдаа заавал надаас асууна, би “Хэрэггүй биш үү” гэвэл явахгүй үлддэг. Өмнө нь мууг нь үзэх гээд байсан өнөөх бүсгүй хүртэл одоо гай болохоо байсан.

Миний амьдрал одоо яг ийм тайван, сайхан замаар үргэлжилж байна. Хэн нэгнийг хүчээр өөртөө тохируулах гэж зүтгэх биш, өөрөө ч бас хүнд тохирч, ухаанаараа дагуулж сурах хэрэгтэй юм шиг санагдсан. Одоо бол бид хоёрт хөөрхөн маамаагийн хүслэн л байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.