Хүний нас явж, ухаан сууж байна гэж бодож болохгүй юм байна

Сайн байцгаана уу. Сэтгэл минь үнэхээр орвонгоороо эргэж, хаашаа ч хандахаа мэдэхгүй гайхаж суугаа тул та бүхэнтэй хуваалцаж, зөвлөгөө авах гэсэн юм. Би одоо 46 настай, жирийн л нэгэн эмэгтэй. Нөхөр маань надтай нас чацуу. Бид хоёр бүр 15 настайгаасаа эхэлж үерхээд, амьдралын хамаг л баяр гунигийг хамт туулж, өдгөө дөрвөн хүүхдийн аав ээж болцгоосон байна.

Хүний нас явж, ухаан сууж байна гэж бодож болохгүй юм байна. Тэр хүн ухаарах ч сөхөөгүй хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа бололтой. Сүүлийн үед нийтийн бүжгэнд явж, чухам сайн сураад, жингээ хасаад л аягүй идэвхтэй болоод байсан юм. Надад хүртэл “Эхнэр намайгаа аваад явна аа, өөрөө бүжиг зааж өгнө” гэж яриад л байсан чинь… Үнэн хэрэгтээ амьдрал маань орвонгоороо эргэчихлээ. Нөхөр минь өөр айлд ороод амьдарчихсан байна. “Их сайн хүн оллоо” хэмээн найз нөхөддөө бахархан ярьсаар өнөөх эмэгтэйнхээ гэрт амьдарч байгаа юм байна.

Хамгийн гол нь дундаас гарсан дөрвөн сайхан хүүхдээ харах хандах сэтгэл алга, яаж байна ч гэж асуухгүй, хүний үнэр ч тэр хүнд алга даа. Үнэхээр гомдож, гайхаж байна. Ингээд гэр бүл, үр хүүхдээ хаяад явсан хүн эргэж ирэх болов уу? Эрчүүд ээ, та бүхэн зөвлөөч… Энэ хүн ер нь юу бодож ийм алхам хийв ээ?

5 Comments

  1. 46 says:

    Браво👏👏👏Бөөн баяр болоод тэр чигт нь зайлуулаач! Хөгшин азарга жороо сурав гэж,одоо сайхан өөрийгөө нээж хайрлуулж амьдар ! Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нь онгойдог шүү дээ

  2. buuk says:

    chinii l songoson zaya ym daa hohichin l gj heley dee

  3. удахгүй байхөө says:

    Бурууг эхлээд өөрөөсөө хай. Чи сайн эхнэр байсан бол чамаас нөхөр чинь холдоно гэж байхгүй. Чи сайн эхнэр байсан өөр авгайн гэрт очтолоо явахгүй штээ эрэгтэй хүн. Эрэгтэй хүн хаана сайхан тайван орчин байна тийшээ явна штээ. Бас нөгөө авгай боовыг сайн хөхдөг сексэндээ сайн байгаа байх. Ер нь бүжигчин хүүхнүүд голдуу туранхай сексдээ сайн боов сайхан хөхдөг гичий нар байдаг юм дөө. За тэгээд удахгүй наад гичийгийн чинь зэс нь цухуйгаад урьд нь шаалцдаг байсан эрчүүдээ нь гараад ирэхлээр хүүхдүүд рүүгээ буцаад ирэх байлгүй дээ.

  4. Ах нь says:

    Өвдөж зовж хүний гарт орох үед нь нөгөөх нь хаяаад явахаар салгалаад ирэх байх даа. Бусдаар гэнэтийн үйл явдал болохгүй л бол эргэж ирэхгүй. Гэхдээ яг хөөрсөн сэтгэл нь бодит байдал дээр бууж нөгөөх хүүхэн нь шулам байсан гэдгийг ойлгож ухаарвал буцаж ирэх байх.

  5. Ganbaa says:

    Манай сургуулийн хэлний багшийн нөхөр залуу эхнэр аваад 3 хүүхэдтэй эхнэрээ орхиод явсан. Эргэж ирдэггүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.