Эр хүнийг ер нь яг яаж таньж мэдэх вэ?

Нэгэн залуугийн зан араншин, гаргаж байгаа үйлдлүүд дээр эргэлзээд, би өөрөө асуудлыг хэтэрхий хүндээр тусгаад байна уу, эсвэл мэдрэмжээ дагах нь зөв үү гэдгийг ойлгохгүй болохоор та бүхнээс зөвлөгөө авахаар бичиж байна.

Тэр залуу маань надад огт хүрдэггүй, хажууд минь яг л нандигнаж байгаа мэт зүгээр алхаад л явдаг юм. Уулзах бүртээ ямар нэг амттан авчирч өгнө. Хаана ч уулзсан бай, тэр газар хүртлээ манай гэрээс хамт алхдаг. Ер нь л их дотогшоо хүн л дээ. Бид хоёр танилцаад 7 сар, харьцаад 4 сар гаруй болж байна.

Анзаараад байхад жаахан гутранги үзэлтэй үг хаяад байдаг юм. “Би мөнгөгүй, чамд амттан авч өгөхөөс өөр юм өгч чадахгүй. Тийм болохоор сонголтоо зөв хийгээрэй” гэдэг. Гэхдээ яг үнэндээ их ажилсаг хүн. Одоо 23 настай, тогтсон ажилгүй болохоор ихэвчлэн цагийн ажил хийдэг. Би залуу хүн байж ирээдүйгээ бод, тогтвортой ажил ол энэ тэр гээд л хэлдэг юм. Анх харьцаж байх үедээ найз охинтой байсан юм билээ. Тэгээд хэсэг харьцаагүй байж байтал найз охиноосоо салаад, надтай буцаад харьцаж эхэлсэн.

Нэг удаа намайг юм ярьж байхад өөдөөс “Яриа чинь чихэнд наалдахгүй байна, ганцаараа хамар доорх хагархайтай гэсэн шиг л яриад байх юм” гэж байсан ккк. Ер нь их шулуухан зантай санагддаг. Гэхдээ нэг сонин зан нь, миний хэлсэн үгийг ерөөсөө тоглоом, наргиан гэж хүлээж авдаггүй, шууд л өөр дээрээ хүндээр тусгаад авчихдаг юм.

Мэдэхгүй ээ, нэг л их халамж, хүндлэл харуулаад байгаа мөртлөө цаанаа нэг л итгэл төрөхгүй эргэлзээд байх юм. Би өөрөө хэтэрхий хүндээр тусгаж аваад байна уу? Ийм залуутай цаашдаа харилцаагаа гүнзгийрүүлж, мэдрэмжээ дагасан нь зөв үү? Та бүхэн надад зөвлөөч, эр хүний ийм занг юу гэж дүгнэх вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.