Охид, бүсгүйчүүдээсээ бэлгийн боловсрол, өөрийгөө танин мэдэх харилцааны тухай нэгэн нууцхан сэдвийг нээлттэй асууж, зөвлөгөө авах гэсэн юм.
Би одоо 20 гарч яваа эмэгтэй. Гар хангалга хийж өөрийгөө баярлуулдаг болоод нэлээн удаж байна. Сэтгэл ханамж авч, тавихын хувьд ямар ч асуудалгүй зүгээр болдог мөртлөө яг тэр үедээ би огт дуу чимээ гаргадаггүй юм. Зүгээр л зөөлөн амьгаадаад л өнгөрдөг. Сүүлийн үед үүндээ жоохон гайхах боллоо. Өмнө нь хэзээ ч хүнтэй унтаж, бэлгийн харилцаанд орж үзээгүй болохоор туршлагагүйдээ дуугарч чаддаггүй юм болов уу? Эсвэл би угаас ийм үедээ дуугаа хураадаг төрлийн хүн үү?
Кино дээр гардаг шиг жоохон хүчлээд, дуу чимээ гаргах гэж оролдохоор харин ч анхаарал сарничихна. Тэгээд төвлөрч чадахгүй болохоор тавьж чадахаа байчихдаг юм байна лээ.
Бусад эмэгтэйчүүд маань ер нь яадаг вэ? Гар хангалга хийхдээ заавал дуу чимээ гаргах ёстой байдаг уу, эсвэл зүгээр амьгаадах нь хэвийн үзэгдэл үү? Надад нээлттэй хариулж, туршлагаасаа хуваалцаач.