Зуны эморлоо давахад тань туслах 8 “хөөрхөн” зөвлөгөө

Таны зуны эморол гүн шатандаа ороод байна уу? Бага ч атугай нимгэлэх аргуудыг эндээс уншиж, хэдэн “эмо” найзууддаа цааш түгээж тус болоорой.

1. Эхлээд эморлын галыг өрдөж буй зүйлсээ анзаарч харах хэрэгтэй.

Энэ хамгийн чухал шүү. Та гунигийн дуу сонсоод л, салалтын түүхүүд уншиж, EX-ийнхээ зургуудыг үзээд л, үр бүтээлгүй байгаад байвал эморох нь гарцаагүй юм. Тиймээс та хамгийн ихээр эморуулж буй зүйлсээ анзаарч, түүнээсээ чадахаараа холдоорой.

2. Зөв хооллох

Заримдаа бидний идэж ууж буй зүйл, хооллох дараалал эморолд нөлөө үзүүлдгийг мэдэх үү? Хэтэрхий ихээр нэг дор идээд хэвтэхэд шууд л нозоорч, яваандаа эрч хүч байхгүй болж, гунигтай мэдрэмжийг улам их болгодог. Үүний оронд зөв, эрүүл хооллохыг хичээгээрэй.

Авокадо жимс ч юм уу, B амин дэмтэй хүнс таны гунигтай мэдрэмжийг багасгана.

Харин нэг аяга бүлээн сүү уухад нойргүйдэл, саана зовнил, стресс багасдаг байна.

3. Архи дарсны төрлийн зүйл уухгүй байх

Эхлээд энэ бүхэн таныг илүү жаргалтай, юманд бага санаа зовж буй мэт санагдуулж, хөөргөдөг. Гэвч яваандаа буюу хэдэн цагийн дараа эсвэл өглөө нь бүх зүйл улам хэцүү болж, сэтгэл санаа тавгүйрхэн гунигтай болдог байна.

4. Хангалттай унтаж амрах

Шөнө болгон хэдэн арван бичлэг үзэж, тоглоом тоглох нь хангалттай амрахгүй, бие сульдах шалтгаан болдог. Өглөө болгон хангалттай унтаж чадаагүй мэт сэрж, энэ нь өдрийн турш сэтгэл тавгүй болгон эмороход хүргэдэг.

5. “Би гацчихлаа” гэх мэдрэмжийн оронд “Надад өөртөө, гэр орондоо зарцуулах цаг гарлаа” гэж бодох

Аливаа зүйлийг сөргөөр хүлээж авах нь өөрөө гуниг гутралын үндэс болдог. Та бүх зүйлээс сайн талыг нь олж харах хэрэгтэй. Бид өөрсдийн бодлыг дагаж, түүнээсээ хамааралтай байдаг учраас юу ч байсан эерэг талаас нь харахыг хичээгээрэй.

6. Эсвэл хүчээр краштай бол

Та магадгүй үнэхээр уйдаад эморч байгаа байх. Найз залуу/охинтой хүмүүст хийх зүйл үргэлж олддог. Бас ярилцах хүнтэй байснаар, харж бодож явах хүнтэй болбол амьдрал шал өөр болж, догдлолоор дүүрэх болно.

7. Fangirl/Fanboy болох

Шүтэн биширдэг зүйлтэй болж, шууд л тэр зүйлийнхээ тухай бүхнийг судлаад үз. Ямар нэг кино франчайз, хамтлаг дуучин гээд л. Би сүүлд The Sandman цувралыг сонирхож, холбоотой бүх зүйлийг нь үзэж, харж баясан явсаар нэлээн хугацааг уйдах завгүй өнгөрүүлсэн дээ.

8. Хачин хоббитой бол

Хүмүүс гэртээ үнэртэй ус хийгээд байна шүү дээ цаана чинь. Та хүсвэл гэртээ юу л бол юу хийж болно. Бүр гэрийнхээ нэг хэсгийг уушийн газар шиг болгосон хүмүүс ч байна. Хэзээ ч эвлүүлж дуусахааргүй эвлүүлдэг тоглоомыг дуусгаад ханандаа өлгөсөн хүмүүс ч байна. Эргээд харахад сайхан, тийм л бүтээлч хоббигоо олоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.