Сайн байна уу. Би Солонгос улсад хэлний бэлтгэлээр сурдаг, 18 настай. Анх ирэхдээ хичээлийг алаад, ажил сайн хийгээд өөрийгөө болгоод, нэр хүндтэй сургууль төгсөөд эндээ мэргэжлээрээ ажиллана гэж маш их гоё төсөөлөлтэй ирсэн л дээ.
Гэвч бүх юм санасанаар байсангүй. 7 сард төлбөрөө төлөөд 3 сард төгсөөд их сургуульдаа орох ёстой. Гэвч сургалтын төлбөр байтугай маргааш нөгөөдрийн хоолоо яая даа гэсэн бодолтой болжээ. Аав ээж маань өр зээл тавиад намайг явуулсан боловч одоо ингээд л сууж байна даа.
Бүх юм аа хаяад харлаад ажил хийе, Монгол руугаа буцаад явья гэсэн бодол сүүлд байнга л орох юм. Гэвч доороо 3 дүүтэй, явахад минь “3 дүүг чинь араас чинь явуулна шүү миний хүү” гэж хэлэхийг нь бодох бүрт үнэхээр хэцүү юм даа. Ийм байдалтай үед юу хийх вэ? Оюун санааны хувьд өөрийгөө хүчтэй гэж боддог ч ганцаараа удахаар хэцүү үе их юм даа. Энэ хүртэл уншсанд баярлалаа…
7 Comments
bitgii buuj uguurei, gadaadad bgaa buh hund l tohiolddog zuil shuu dee, garts zaaval baigaa, buur bolohgui bol cjiliin chuluu geh meeer, bitgii harlaarai.
Ajil olood ogj bolno shuu
Hmm гэсэн юм үзээгүй тэнэг ал юу гээд хуцаад бгаан .Солонгос очоол газраас мөнгө түүдэг жаргалын орон юмуу тэнд бдаг хүүхдүүд хэцүү шдээ хэл сураад учраа олтол хэсэг хугацаа хэрэгтэй ажил муу үед бол хоол байраа олж бвал их юм ер араас болж өгвөл мөнгө явуулах хэрэгтэй шүү одоо ажил муу бгаа за дээрээс нь эмэгтэй ажил цалин муу шдээ
Hun songoltgui bolson uyede hamgin ih huch urusu gargadag shu!!!
18 нас ч балчир нас шүү дээ. Эрэгтэй юу эмэгтэй юу? Хийх ажил, нөхөрлөх хүмүүсээ л зөв олох хэрэгтэй. Юу ч үгүй очоод өөрөө магистр хүртэл хийгээд дүү нараа сургуульд оруулчихсан хүмүүс ч байдаг. Өдөр хоног аргацаасан хүмүүс ч бий. Тэнгэр шиг бай шүлгийг уншаад, арай өөр гарц бодоод үз
Aav eej chin aria changa ym vvruuleed bga ym shig sanagdaj bga bol helku yu chinii opond oop hun yvuulah bsn bjde chamaasch ilvv dvv naraa tataad yvah huselte yvj chadku huuhduud zondoo bga gants bi gsn jargalaa hoodog ueiinhen chamar dutku olon bga chi huskuugee shuud hel ugaasa chinii opond yvah opon too haisan zondoo mundag huuhed zaluuchud bga wtf ???
Хүний нутагт 20 ч хүрээгүй хүүхэд хэцүү ш дээ. Сургалтын төлбөрийг нь төлөхгүй, сурах боломжоор хангахгүй байж , дүү нарыг нь үүрүүлнэ ч гэх шиг. Ар гэр боломжгүй бол хэт амбицлау, хүүхэд зовоох хэрэг юу байна?