Бие биентэйгаэ ярилцаарай, бие биенээ сонсоорой…

Би сайн ханьтай ч зовлон үзэж туулж яваа үрээ алдсан ээж. Гэхдээ зовлонгоо ярихгүгйээр зүгээр л яг энийг хүсэж хүлээж байдаг эхнэрээсээ гуйдаг эрчүүд байдаг болов уу гэж бодож нөхрөө ойлгохгүй нөхөр нь хөндийрөөд байгаа эмэгтэйчүүд байгаа болов уу гээд бичлээ.

Би 20, 30 жил түүнтэйгээ амьдраагүй ээ гэхдээ. 20, 30 жил нэгнийгээ хайрлаж чадах юм шиг санагддаг л гэр бүл. Гэхдээ миний ярих зүйл бүх хүмүүст таарч тохирч сэтгэлд нийцэхгүй байх шүү.

1. Эрэгтэй хүн хүндлэгдэхийг хүсдэг (бараг бүх эрчүүд)
Н: Хайр нь энийг хийчих үү?
Э: Яахын бэ чи чадахгүй гэх энгийн үгнээс л нөгөө итгэлцэл урам хугаралт эхлэдэг. Эрчүүдэд бэлгийн амьдрал мөнгө төгрөг гэхээс илүү сэтгэлийн гүн дэх хэрэгцээ хэрэгтэй юм шиг санагддаг. Тиймээс чи чадна… Бүх хүмүүс анхнаасаа энийг хийж чаддаг бсн биш бүгд л сурч байсан юм чинь миний хайр хамгийн мундаг нь юм чинь хэдхэн оролдоод л чадна гэх энгийн өгүүлбэр..

2. Эрчүүд хэрэгтэй хүн нь байхыг хүсдэг
Эрчүүд гэр бүлдээ, эхнэртээ, нийгэмд хэрэгтэй хүн болохыг хүсдэг. “Чи юу ч хийдэггүй” гэж эхний өдрөөс чинь л нөхөр чинь хэрэгцээгүй хүн гэж ойлгож улам дотогш болно( гэр бүл салалтын дийлэнх шалтгаан шиг санагддаг, нөхрийн араар тавилт бол зүгээр л тэр цаад хүн нь түүнийг ямар хэрэгцээтэй хүн бэ гэдгийг нь мдрүүлээд байгаа болохоор л хамт байгаа юм шиг санагддаг)

3. Хангалттай эрх чөлөөг хүсдэг
Эрчүүд өөрийнхөө орон зай, дотоод ертөнцөө хамгаалахыг хүсдэг.
Өөрт нь итгэж байгааг мдрэхийг, хяналт биш түүнийг урамшуулж дэмжихийг хүсдэг.
Жишээ нь нөхөр маань ажлаа тарж ирээд хоолоо идээд намайг эрхлүүлж тэвэрч өдрийн ховоо яриад хэд тоглочих уу гэж асуудаг. Би хэзээ ч үгүй унт энтр гэж үзээгүй. Харин тоглохдоо уух, идэх юмыг нь бэлдээд тавьдаг, хэрэгцээтэй мауз, чихэвч зэргйиг нь хамгйин чанартайгаас нь авч өгдөг. Энэ нь түүний хүсэл сонирхлыг нь дэмжиу байгааг л илтгэж байгаа тэглэа гээд шөнөжин тоглодонгүй, тоглолт болгон дээрээ хайраа хожчихлоо мундаг байна уу? гээд л эрхлэн. Өөрийг тань 3настай охин шиг болгодог эрийг 3 настай хүү шиг эрх болгох л хэрэгтэй тэр чинээгээрээ түүнтэй ярилцаж ойлголцож, асуудлыг шийдэх амархан санагддаг.

4. Түүнд өөрийг нь баатар гэдгийг нь ойлгуулах эмэгтэй хэрэгтэй байдаг
– Чамтайгаа байхад юунаас ч айдаггүй, чиний энгэрт хамгийн тайван байдаг. Чиний хажууд би дураараа байдаг гэдэг үгийг байнга биш юм аа гэхэд хааяа ч болов хэлж байгаарай. Дийлэнх араар тавилтанд нууц амраг болсон эмэгтэй чамтай байхад тухтай гоё байдаг гэх мэт өөрийнх нь хамгаалах өгөгдлийг өдөөсөн үгнүүд хэлсэн байдаг энэ бол байгалийн онцлог. Эрэгчин амьтанд ч эмэгчинээ хамгаалах, гэр бүлээ хамгаалах өгөгдөлтэй байдагтай л адилхан зүйл. Тиймээс тэр хүнд энэ чанарыг нь жоохон ч болов мэдрэх завшаан гаргаарай.

5. Эмэгтэй хүнээс талархлыг хүсдэг
-Баярлалаа гэдэг ганцхан үг эрчүүдэд би сайн хүн юм байна гэх мэдрэмжийг төрүүлпэг. Жижиг зүйлийг нь ч талархалтайгаар хүлэаж авч байгаарай.

Баярлалаа чи минь надад ийм зүйл хийж өгсөн. Намайг сонгож хайрласанд баярлалаа гээд хааяадаа биш юм аа гэхэд ганц удаа ч болов хлж байгаарай. Миний энэ дааврын шуурганд өртсөн муухай аашийг минь тэсэж тэвчиж дэргэд минь байгаад баярлалаа гэх мэт…

Гэхдаа би энд бичсэн шигээ хүн бас байгаагүй ээ хааяа тоглоод хадам ээждээ хүний үгэнд орохгүй зөрүүд гэх мэт тоглоом болгосон үг хэлдэг байсан. Ард нь ямар онцнүй муухай үг хлснээ ойлгодог ч хааяа ам алдчихгээд байдаг. Нэг өдөр урвагар царай гаргаад юм хэлэхгүй байсан учир энэ үгээ болихыг хичээж, хичнээн өөрийг нь төрүүлсэн ээж ч гэлээ нөхөр маань өөрийн гэсэн нэр хүндээ хамгаалахыг хүссэн нууцхан сэтглийн хүсэлтэйг олйгосон. Тэрнээс хойш хадам ээждээ нөхрийнхөө хажууд нөхөр маань их мундаг шаргуу. Хэдий залхуураад хэвтдэг ч намайг тэгээрэй ингээрэй гэхээр хийгээд л тавьдаг дараа дараа олон удаа үглүүлж хийлээ ч яваандаа үглээгүй байхад өөрөө хийгээд сурчихдаг мундаг гэх мэт тойруу утгаар түүнийг чи минь мундаг шүү, хайр нь чамайгаа анзаарч олж харж чаддаг шүү гэдэг мэдрэмжийг төрүүлдэг.

Эмэгтэйчүүд минь өөрийгөө эхлээд сайн хайрлаж сураарай дараа нь эрэгтэй хүнийг хайрлаарай. Тэд бидэн шиг ил тод биш, тиймээс тэднийг ойлгож хайрлуулмаар байвал өөрийгөө хайрлаж анагааж чаддаг эмэгтэй л гэр бүл зохиож чаддаг гэж боддог.

Нөхрүүд минь эхнэртэй болсон бол хааяа өөрсдийнхөө хэрэгцээг хэлж байгаарай тэд бэрд биш шүү. Будда ч биш чамайг юу хиймээр байгааг яамаар байгааг, юу хүсдэгийг чинь байнга мэдэрч мэдэж чадахгүй бүгд л анх удаа гэр бүл зохиож, анх удаа амьдрах гэж байгаа учир өөрсдийгөө эхлээд хайрлаад дараа нь гэр бүл төлөвлөөрэй. Бие биентэйгаэ ярилцаарай. Бие биенээ сонсоорой…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.