Үнэр тээж ирээд над руу дамжуулаад байна уу?

Сүүлийн үед нөхөртэйгөө дотно харилцаанд орох бүрт маш сонин, таагүй эвгүй үнэр гарах боллоо. Хамгийн хачирхалтай нь энэ үнэр зөвхөн над дээр л илэрдэг. Хэрэв бид хоёр хэсэг хугацаанд дотно харилцаанд орохгүй байвал ямар ч асуудалгүй, үнэр нь таг алга болчихдог. Харин яг секс хийх л юм бол дараа нь 2-3 хоногийн турш салахгүй үнэртээд хэцүү байдалд ордог болсон. Эхэндээ би өөрийгөө ямар нэгэн эмэгтэйчүүдийн үрэвсэлтэй болчихлоо гэж бодож байсан ч одоо анзаараад байхад асуудал өөрөөс минь биш нөхрөөс маань шалтгаалж байх шиг санагдах боллоо.

Учир нь нөхөр бид хоёр сүүлийн хэдэн сарын турш байнга л хэрүүл маргаан гаргаж, салж сарних дээрээ тулж явсан юм. Утсыг нь шалгаж үзэхэд танилцах апп суулгасан байхыг нь олж харсан ч хүнтэй уулзсан гэх бодит баталгааг нь олоогүй болохоор шууд хэлж чадахгүй дотроо шаналж байна. Гэхдээ дотор маань аймар их хардлага, сэжиг төрж байна. Өөр эмэгтэйтэй холбогдож, тэндээсээ ямар нэгэн бактери, үнэр тээж ирээд над руу дамжуулаад байна уу даа гэж бодогдох юм.

Ийм зүйл байж болох уу? Эсвэл энэ нь эрүүл мэндийн өөр шалтгаантай юм болов уу? Энэ байдлаас болоод нөхөртэйгөө ойртохоос хүртэл дургүй хүрч, зэвүүцэх мэдрэмж төрөх боллоо. Энэ тал дээр мэдлэгтэй, туршлагатай хүмүүс байвал зөвлөгөө өгч туслаач.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.