Би 40 дөхөж яваа, гэр бүлтэй, оффист сууж ажил эрхэлдэг хүн байна. Удаан хугацаагаар суугаа ажил хийдэг болохоор нуруу хөшиж ядрах үедээ бариа засалд орох дуртай. Саяхан нэгэн массажны газарт орж, бүтэн цаг гаруй бүтэн биеийн бариа хийлгэсэн юм. Бүх зүйл тайван сайхан үргэлжилж байтал цаг дуусах үед массажист бүсгүй гэнэт л “Одоо түрүү булчирхайн массаж хийлээ шүү” гэж хэлсэн. Би тухайн үед энэ талаар сайн ойлголтгүй байсан тул гайхаад “За” гээд зөвшөөрсөн байдалтай үлдсэн чинь маш хурдан хугацаанд саах үйлчилгээ үзүүлж төгсгөсөн. Амьдралдаа анх удаа л ийм зүйлтэй тулгарч байгаа маань энэ юм.
Тухайн үедээ ямар нэгэн муу юм бодолгүй өнгөрсөн ч гэртээ хариад эхнэр, хүүхдийнхээ хажууд орох мөчид дотор маань маш эвгүй мэдрэмж төрж эхэлсэн. Би яг л хайрт ханиа араар нь тавьчихсан шиг өөрийгөө буруутгаж, гэмшээд зогсож байна. Эхнэр маань үүнийг мэдвэл ямар байх бол гэж бодохоос айдас төрж байна. Энэ бол зүгээр л массажны газруудын үзүүлдэг нуугдмал үйлчилгээ юм уу, эсвэл би өөрөө үүнийг зөвшөөрч алдаа гаргачихсан хэрэг үү? Энэ талаар бодитой зөвлөгөө өгч туслаач.