Ахыг шууд шоронд явуулж болох уу?

Сайн байцгаана уу? Би ээжийнхээ өмнөөс. Нэг зүйлийг бичмээр санагдаад хаана хандахаа мэдэхгүй байна. Ээж маань маллаж хөдөө байдаг. Аав хотод асаргаанд байдаг. Манай дүү нар хотод зарим Өмнөговьд ажилладаг.

За гол яриа маань манай ах ээжтэй цуг мал малладаг одоо 34-тэй. 2017 оноос хойш хөдөө мал маллаж байгаа. Ах ээжийг байнга зодно дарамтална пизда минь зайл гэж хөөнө. Аймаар зоддог нэг удаа хашаа дотроо малаа гаргах гэж байгаад уурлаад ээж рүү томоо чулуу аваад шидчихсэн гэсэн ээж ухаан алдаж унаад нэг мэдсэн гэртээ сэрсэн гэсэн дараа нь бас ээжийг зодоод хавиргын хугалаад ээж аймагт эмнэлэгт хэвтсэн. Би хотод ажилтай байдаг болохоор хөдөө бараг очдоггүй. Манай дүү нар яс юман дээр ахаас айгаад очдоггүй очихоор зодоод загнаад хөөж туугаад байдаг.

Эцэг эх минь мал маллаад 400 гаруй малыг ах ганцаараа эзэмшиж бид нарт ганц ч мах явуулдаггүй аавд ядаж шөлний юм ч явуулдаггүй. Хавар болохоор ээж хөөрхий бөөрөн нь өвдсөн ч гэсэн хэдэн ямааг ахтай цуг самнаж өгдөг. Ах бүх ноолуурын аваад ээжид зуун төгрөг ч өгдөггүй. Ээжийг байнга дарамтал нь хот руугаа зайл гэдэг. Бас хоол хийгээд өгөхөөр зүгээр идэхгүй дандаа голно. Аймаар бүдүүлэг ёс суртахуунгүй энэ новшийг яах вэ?

Би хоёр жилийн сумын цагдаад мэдэгдсэн тэгсэн суманд нэг өдөр хориод тэгээд цагдаад хөдөө мал хэцүүдлээ гээд хүрээд ирсэн гэсэн. Ирээд ээжийг айлгаад пизда ахиж хэлбэл чамайг ална гэж ээжийг тэгсэн гэсэн үнэхээр аймшигтай новшийг яах вэ? Аав хааяа хөдөө очихоор барьж зодно. Ах бол малыг хавар намар өвөл арьс шир ноолуур бүгдийг авдаг. Бид нарт болон аав ээжид юу ч өгдөггүй. Сүүлдээ ээжийн тэтгэврийг зээлүүлж авчихаад одоо чи зайл гэсэн. Ээж аавын босгосон орон гэрээс нь хөөгөөд байхын яах вэ? Ах ерөөсөө ажил хийдэггүй. Хэдэн малыг минь зараад ноолуурыг минь зараад ашиг шимээр нь байж байдаг. Ээжид ганц зуун төгрөгний ч мэдэл байдаггүй. Ээж болохоор насаараа мал дээр байсан болохоор мал дээр байх дуртай хотод ирдэггүй нутаг усандаа байх гээд байдаг. Дандаа ч маш дарамтанд байдаг. Энэ хүчирхийлэгч новшийг яах вэ?

Ах ээжийг зодоод дараах хохирол учруулсан:
1. Хамар хэд хэд хугарсан
2. Маш том чулуугаар бөөр рүү цохиод одоо бөөрний өвчтэй.
3. Сэтгэл санаа тайван байдаггүй байнга түгшүүртэй байдаг. Зодчихоод ээжийг үхээд гэдэг гэсэн яах вэ? Надад туслаач Манай ээж хотоос 1000 км цаана байдаг. Ахыг шууд шоронд явуулж болох уу? Одоо үнэхээр даварч байна залхаж байна. Зөндөө юм бичмээр байна. Бичээгүй зөндөө юм байгаа ээжийгээ үнэхээр өрөвдөж байна. Ээжийг хотод хүрээд ир гэхээр ирдэггүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.