Ийм үл хүндлэл засагдах уу?

Сайн байна уу. Манай нөхөр ууртай үедээ юу ч бодолгүй, ёс зүйгүй үг хэлдэг. Дургүйг нь хүргэсэн асуулт асуухад л шууд доромжилж “янхан, гичий, гөлөг зайл” гэх мэт үнэхээр гомдмоор үгсээр хэлдэг. Олон удаа уучлалт гуйдаг ч дахиад л ийм байдал давтагддаг. Би тийм хөнгөн явдалтай, муу хүн ерөөсөө биш. Зүгээр л нөхрөө л гэсэн эмэгтэй.

Гэтэл сүүлд нэг удаа доромжлоход нь би их уурлаж, хамт амьдарч байсан гэрээсээ явж, одоо өөрийнхөө гэрт ирээд 7–8 хонож байна. Яасан дээр юм бол доо? Ийм үл хүндлэл засагдах уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.