ОДОО 6 САР ӨНГӨРСӨН ХЭРНЭЭ БОДОГДООД БАЙХ ЮМ…

Сайн байцгаана уу? Дотоод сэтгэлийн тэмүүлэл болон өөрийн үнэ цэнийн хооронд тулгарсан асуудлаараа зөвлөгөө авмаар байна. 2 жилийн өмнө нүдэнд дулаахан залуу фэйсбүүк дээр санал болгох найз дээр гарч ирээд, ороод харсан царайлаг хичээнгүй залуу шиг харагдсан. Тухайн үедээ ажил их, үерхлийн харилцаанд төвлөрч чадахгүй байсан болохоор фэйсбүүкээр зөвхөн найзууд бололцоод чат бичээгүй орхиод, дээрээс нь тэр FB-ээ устгаад тэр залуутай холбоо тасарсан юм.

Он гараад тэр залуу байнга бодогдоод, нэр нь юу байлаа гээд хайгаад санадаггүй. Тэгсэн санаандгүй хавар хаягийг нь олсон юм. Өдмөөр санагдаад нэг хаягнаас эхэндээ тоглоод бичсэн. “Чи надад аягүй таалагддаг, чамтай л сууна гэж боддог. Чи хүнтэй битгий суугаарай, би чамайг авч сууна аа” гээд би хуцаж өгөв. Тэгсэн өөдөөс “Эвгүй юм бичээд байгаа юм бэ” гэснээ “Жинхэнэ хаягаа өгчих л дөө, чамайг харая” гэсэн. Жоохон чатлаад сэтгэл хөдлөөд, би үнэн тэнэг жинхэнэ хаягаа догдолсондоо өгчихсөн.

За тэгээд “Хоёулаа хэзээ уулзах юм” гээд л, маргааш орой нь уулзахаар болов. Тэгээд би зоригоо чангалдаг баатар болоод гэртээ жоохон виски/вино ууж байгаад очсон. Нэмж очиж уугаад, согтсондоо “Чамайг хүргээд өгье” гэхийг нь “Танайд оръё” гэж сонсоод гэртээ авч ороод бавалцахаас наагуур юм болоод, гэхдээ бавалцаагүй тэр явсан юм. Маргааш нөгөөдөр нь тэр түрүүлж чат бичсэн хэрнээ ямар ч санаачлагагүй байсан. “Юу хийж байна, мм” тэгээд л болоо. Тэгээд би ичсэн нүүрэндээ нөгөөхийгөө блоклоод, анхнаасаа бүр бүх юм нь фэйл байсан.

Тэгээд 2 сар нөгөө залуугаа бодоод, за хаашдаа л тэр залууд хаягдсан юм чинь сайхан бавалчхаад сална аа гэж бодоод юм бичлээ. Тэгсэн “Хүүе чи хаашаа алга болчихдог эмо юм бэ” энэ тэр гээд л, танайд уулзъя болоод би гэрт нь очоод шөнөжин бавалцсан. Үнэхээр хөөрхөн, үнэхээр гоё байсан. Би өөртөө “За энэ угаасаа бид хоёрын сүүлийнх, ингээд харилцаагаа тасална” гэж шийдээд, маргааш нь нөгөөх чинь “Өчигдөр гоё байсан уу” энэ тэр гэж чаталж байгаад, маргааш нь би блок хийчихсэн. Угаасаа хүссэн үед нь дууддаг хүн нь байж чадахгүй санагдаад.

Одоо 6 сар өнгөрсөн хэрнээ бодогдоод, чат бичмээр санагдаад байна. Энэ залуу руу ингэж их тэмүүлээд ахиж өөрийнхөө үнэ цэнийг уландаа гишгэмээргүй байна. “Завгүй бай” гэж битгий хэлээрэй, би угаасаа завгүй байдаг. Энэ сэтгэлийн тэмүүллийг яаж дийлэх вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.