Манай нөхөр анх танилцсанаас хойш л шөнө намайг унтсан хойгуур порно үзээд, гар хангалга хийгээд байдаг юм. 12 жил тасралтгүй энэ үйл ажиллагаа нь явагдаж байна. Би эхэндээ гайхаж, дундуур нь уурлаж, сүүлдээ үл тоож өдийг хүрсэн юм.
Одоо бид 10, 9, 6 настай 3 хүүхэдтэй. Гэтэл өчигдөр шөнө тэгж байгааг нь дунд хүү маань унтаагүй байж байгаад харсан байна. Бүр хуульгүй бол алчихмаар санагдаж, маш ихээр үзэн ядаж байна. Гэр бүлээс гадуурх харилцаа, байнгын яс үндэс, сунасан алтайгаар минь дуудаж, хэлж үзээгүй хараал үлдээгүй ээ. Би ч бүр дөжирсөн хүн. Дундуур нь 2 ч салж байсан боловч удалгүй хаа байгаа газар олоод хүрээд ирсэн. Гэхдээ тэр бүрт юу ч ойлгож ухаарч байгаагүй ээ, яг хэвээрээ.
Хүүхдийн хажууд муу муухай үг бүрээр ээжийг нь хэлдгийг нь яая даа гэж байхад энэ асуудал нь үнэхээр муухай арчаагүй, хариуцлагагүй, аав байх эрхгүй санагдаж байна. Цаашдаа ч ийм зүйл болох байх. Би ер нь үүнээс л айж ичиж өдийг хүрсэн юм. Гэтэл яг л боллоо. Хааяа хааяа утаснаасаа порногоо гаргахгүй хаясан байхыг нь би хэд хэд харж, хүүхдүүд том болж байна. Ядаж наадахаа гаргаж сураачээ гэж хэрүүл хийж л байсан.
Ийм аавууд байна уу? Энэ ер нь ямархуу үзэгдэл вэ, би бүр өдөржин хүүгийнхээ өмнө гэм хийсэн хүн шиг өнжлөө. Одоо ч яахаа мэдэхгүй чанга байна аа. Тэр хүнд тоож байгаа юм алга аа. Хов зөөж аав ээжийгээ хэрэлдүүллээ гээд л хэвтэж байна. Зөвлөгөө, туршлага солилцъё.