Бид хоёрын дунд өөрөөр зохицуулах арга бий болов уу?

Сайн байна уу. Надад хэнд ч ярьж чаддаггүй нэг асуудал байна. Эндээс зөвлөгөө авъя гэж бодлоо. Манай нөхөр 38 настай, би 27-той. Анх 19-тэйдээ анхны харилцаанд орж байсан ч тэр үед дур тавих мэдрэмжийг огт мэдэрч байгаагүй болохоор сексийг нэг их сонирхдоггүй байлаа.

Нөхөртэйгөө танилцаад хоёр жил болж байна. Түүнтэйгээ хамт байхдаа л анх удаа дур тавих гэж юу байдгийг мэдэрч эхэлсэн. Тэр үеэс хойш харин эсрэгээрээ — байнга хүсдэг, таашаал авах дуртай болсон.

Гэтэл нэг асуудал байна. Манай нөхөр ихэнхдээ надаас түрүүлж дур тавьчихдаг. Дараа нь ядарчихлаа гээд дахиж үргэлжлүүлэхгүй. Намайг эхэлж тавиулах гэж хичээдэг ч ихэнхдээ амждаггүй. Заримдаа үүнээс болоод сэтгэл дундуур, гомдмоор санагддаг.

Гэхдээ үүнийгээ хэлэхээс айдаг. Яагаад тавьсангүй вэ? гэж асуухаар нь заримдаа худлаа хэлчихдэг. Худлаа хэлээд байх ч бас хэцүү юм. Түүнийг санаа нь зовоосой гэж хүсэхгүй ч өөрөө дотроо дутуу үлдээд байх мэдрэмж бас амаргүй. Ийм үед яах ёстой вэ? Эр хүн удаан барих арга байдаг уу? Эсвэл бид хоёрын дунд өөрөөр зохицуулах арга бий болов уу? Зөвлөгөө өгвөл баярлана…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.