Дахиад л бэлгэвч олчихлоо

Өглөөний мэнд, бүсгүйчүүдээ. Надад үнэхээр сэтгэлээ нээж, зөвлөгөө авах маш хэцүү асуудал тулгараад байна. Өнгөрсөн 8 сард манай нөхрийн машинаас нэг хайрцагтай бэлгэвч гарч ирсэн юм. Тэгэхэд нь би гайхаад асуутал ‘Машинд таксиар суусан хүн л андуураад үлдээчихсэн байна’ гэж хэлсэн.

Яг бодит мэт харагдана…

Тухайн үед би ханиа гэсэн сохор итгэлээрээ элдэв зүйл бодолгүй, сүйд бололгүй итгээд л өнгөрөөсөн. Сэтгэлийнхээ гүнд тэр үгэнд нь итгэхийг маш их хүссэн байх л даа. Гэтэл ердөө хоёрхон өдрийн өмнө машиныг нь цэвэрлэж байгаад дахиад л бэлгэвч олчихлоо. Анхных нь санамсаргүй тохиолдол байж болох ч, хоёр дахь удаагаа ийм зүйл машиных нь дотроос илрэхээр миний дотор бүх зүйл орвонгоороо эргэх шиг л болж байна. Одоохондоо өөрт нь олсон гэдгээ хэлээгүй, нууцалж байгаа. Хэрвээ хэлчихвэл дахиад л ямар нэгэн шалтаг хэлж, намайг тэнэг хүн шиг хуурах болов уу гэхээс айж байна. Сэтгэл минь үнэхээр өвдөж, зүгээр л юу ч хийж чадахгүй шаналаад сууж байна. Би одоо яах ёстой вэ? Түүнээс шууд асуух уу, эсвэл яг баримттайгаар барихыг хүлээх үү? Над шиг ийм зүйлтэй тулгарч байсан хүмүүс байвал зөвлөөч.

1 Comment

  1. ухамсартай нөхөр байна says:

    Харин ч ухаантай нөхөр байна штээ. Чамд өвчин авчраад халдаахгүй гэсэн зөв бодолтой л хүн байна. Ер эрэгтэй хүн хүүхэн шаах дээрээ тулбал бэлгэвчтэй бэлгэвчгүй шаана штээ. Тиймээс чимээгүй л байсан дээр байх. Ер нь бол ямарч эр хүн эхнэрээсээ өөр хүүхэн шаахгүй байна гэж энэ хорвоод байдаггүй юм штээ. тиймээс сэтгэлээ зовоогоод хэрэггүй дээ. Өөр хүүхний боовонд нэг углаад авлаа гээд чамайг хаяад алга болохгүй нь ойлгомжтой шүү дээ. тиймээс сэтгэлээ тайван байлгаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.