Сайн байцгаана уу, уншигчид аа. Надад тулгарсан энэ зүйлийг асуудал гэх үү, эсвэл зүгээр л миний бие махбодын онцлог уу гэдгийг мэдэхгүй үнэхээр гайхаж, яахаа мэдэхгүй сууна. Надад тусалж, зөвлөгөө өгөөрэй.
Би ер нь бусад бүсгүйчүүдийг бодвол хүнтэй унтах, секс хийхийг нэг их хүсдэггүй төрлийн хүн юм шиг байгаа юм. Тэгээд л бараг 3, 4 сар хэнтэй ч харилцаанд орохгүй байж байгаад ганц нэг удаа ойртдог, эсвэл заримдаа бүүр бүтэн жилээр ч секс хийхгүй явчихдаг үе зөндөө байдаг. Надад үүнээс болоод хэцүү санагддаггүй, ер нь л бэлгийн харилцааны дур хүсэл маш багатай гэх үү дээ.
Гэтэл саяхан найз залуутай болоод, урт хугацааны дараа анх удаа харилцаанд ортол найз залуу маань ‘ямар аймаар бариу юм бэ, их сонин байна’ гээд гайхаад байсан л даа. Секс хийхгүй удахаар эмэгтэй хүний бие эрхтэн эргээд бариу болдог юм болов уу, эсвэл миний биеийн бүтэц тийм байгаа юм болов уу? Ийм байх нь эрүүл мэндийн хувьд муу юу?
Өөрийгөө бусдаас өөр байгаад, эсвэл ямар нэгэн асуудалтай байна уу гээд дотроо маш их эргэлзэж байна. Та бүхэн надад тусалж, өөрсдийн бодол, зөвлөгөөгөө хуваалцаач.