Эрчүүд нь “Манай эхнэр угаасаа секс сонирхдоггүй” эсвэл “Би угаас маш удаан хийдэг ч манай хүн тавьдаггүй” гэж гомдоллоно. Эмэгтэйчүүд нь болохоор “Манай нөхөр дэндүү хурдан тавьчихаад байна” гэнэ. Яг үнэндээ, та бүгд өөрсдөө сексийн маш эрүүл бус, буруу төсөөлөлтэй байна.
Эрчүүд минь, хэт удаан уях эсвэл хэт хурдан дуусгах нь хоёулаа бэлгийн үйл ажиллагааны сулрал, бие махбодын л асуудал шүү. Олон цагаар порно кино шиг поршны хөдөлгөөн хийхийг “хүчирхэг залуугийн шинж” гэж бодож байвал том эндүүрэл.
Нөхөр маань удаан хийхгүй байна гэж гомдоллож байгаа эмэгтэйчүүд ч гэсэн өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Секс бол зөвхөн бэлэг эрхтнүүдийн механик үрэлт биш, цэвэр мэдрэмж, харилцааны асуудал юм. Гол асуудал нь эрчүүд хамтрагчаа хангалттай өдөөж, тачаадуулж чадахгүй, оршил (foreplay)-оо бүрмөсөн орхигдуулдагт байгаа юм шүү.
Ямар ч эмэгтэй хүнийг үнэхээр сэрлийг нь хөдөлгөж, халуун дулаан үг, мэдрэмжтэй хүрэлцэхүйгээр дуу алдуулж бэлдээд ойртвол хугацаа огт хамаагүй болдог. Зөв өдөөж чадвал тавихгүй эмэгтэй хүн гэж ховорхон шүү дээ. Секс судалгаанаас үзэхэд эмэгтэй хүний таашаалын 70-80% нь зөвхөн клиторын өдөөлт болон оршил хэсгээс хамаардаг болохоос биш нэвтрэлтийн урт хугацаанаас хамаардаггүй.
Том жижиг хэмжээ, эсвэл порно кино шиг олон минутын урт хугацаа энд огт гол биш ээ. Эрүүл сексийн үргэлжлэх хугацаа яг үнэндээ (нэвтрэлтээс хойш) ердөө 5–10 минут л байдаг гэдгийг ядаж интернэтээс хайгаад шинжлэх ухааны үндэслэлтэй судалж үзээрэй. Өөрсдийгөө болон хамтрагчаа зовоохоо больж, мэдрэмжээ нэг нэгэндээ зориулаач.