Сошиал орчинд эмэгтэйчүүдтэй танилцахыг оролдож буй эрчүүдийн насыг хандлагаар нь тандахуй…

1️⃣ 20–30 насныхан (Шууд дайрагчид)
Эдгээр залуус ихэвчлэн хувийн профайл дээрээ жинхэнэ нэрээ бичихгүй. ‘Dark Wolf’, ‘King’, ‘Boss’, ‘Mr. Lonely’, эсвэл бүр япон анимэний дүрүүдийн нэрийг ашиглах нь элбэг. Нүүр царайгаа харуулсан өөрийн зураг бараг байхгүй бөгөөд чамин машин, хурц булчин, зэрлэг араатан эсвэл нүүрээ нууж авсан янз бүрийн эффекттэй зураг тавьсан байна.

Хэлүү өдөөгч хосуудын бөгж

Пост, стори дээр чинь хэзээ ч лайк дарахгүй атлаа шууд хувийн чатаар чинь орж ирнэ. Тэгээд:
‘Hi’, ‘Sn uu’, ‘Taniltsaj boloh uu’ гэх мэтээр маш товчхон бичнэ. Хэрэв та 10 минутын дотор хариу өгөхгүй бол тэд шууд өөр хүн рүү яг ижилхэн зүйлээ бичээд явж оддог ‘хөнгөн урсгалынхан’ юм.

2️⃣ 30–45 насныхан (Мөрдөгч, тандагчид)
Жинхэнэ нэрнийхээ товчилсон хувилбарыг ашигладаг. Профайл зураг нь аялал зугаалга, далайн эрэг, уулын орой, цонхоор алсынг ширтсэн, эсвэл кофе барьсан философич төрхтэй зургууд байна.

Эхний үед ямар ч лайк дарахгүй, хэд хоног таныг зүгээр л чимээгүй ажиглана. Дараа нь хааяа нэг лайк дарж эхлээд, стори дээр чинь зүрх өгч, улмаар сторид чинь хариу (reply) бичиж яриа өднө. Тэд:
‘Сонирхолтой юм байна.’, ‘Энэ хаана авсан зураг вэ?’, ‘Би ч гэсэн яг ингэж боддог шүү’ гэх мэтээр маш ухаалаг бөгөөд соёлтойгоор яриа өднө.

Өөрөөр хэлбэл, тэд хэзээ ч шууд дайрахгүй. Эхлээд гэр бүлтэй эсэх, найз залуутай юу, ганц бие үү, сонирхол нь юу вэ гэх мэт жижиг хэмжээний ‘мөрдөх ажиллагаа’ явуулсны дараа л алхам хийдэг.

3️⃣ 45-аас дээш насныхан (Уянгалаг романтикууд)
Эдгээр эрчүүд өөрийн овог нэрийг, зарим нь бүр ургийн овогтойгоо бүтнээр нь ашиглана. Профайл зураг нь хурдан морь, үзэсгэлэнт уул ус, нутаг орон, эсвэл шинэ жийпнийхээ өмнө гараа ташаандаа аваад зогссон зураг байх нь элбэг.

Пост, зураг, сторид чинь тасралтгүй лайк дарна. Бүр 2019 оны хуучны зурагнууд дээр чинь хүртэл зүрх дарж ‘ул мөрөө’ үлдээнэ. Чатаар орж ирэхдээ:
‘Өдрийн мэнд сайхан бүсгүй минь…’ гэх мэтээр яг л уянгалаг, хуучны романтик зохиолын нэгдүгээр бүлгээс шууд уншиж байгаа юм шиг халуун дулаан, уянга хальсан урт захидал бичиж эхэлнэ.

4️⃣ Хөдөө орон нутгийнхан (Яаруу тэмцэгчид)
Найзын хүсэлт (Friend Request) явуулаад ердөө 3-хан минутын дараа Messenger рүү чинь: ‘Хүсэлтийг минь хараарай’ гэж бичнэ.
Түүнээс хойш 10 минутын дараа: ‘Завгүй байна уу?’
30 минутын дараа: ‘Байна ууу?’
1 цагийн дараа: ‘Би зүгээр л танилцах гэсэн юм л даа’
Маргааш өглөө нь: ‘Өглөөний мэнд’ гэж бичнэ. Танаас ямар ч хариу ирээгүй байсан ч тэд шантрахгүй өдөр бүр бичсээр л байна.

Мэдээж бүх эрчүүд ийм биш л дээ. Гэхдээ энэ нийтлэлийг уншиж байхад таны толгойд дор хаяж сошиалын 2-3 танил чинь шууд бууж байна уу? Хэхэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.