‘ХҮҮХЭН АВААГҮЙ’ ГЭЖ ГҮРИЙГЭЭД БАЙНА…

Сайн байцгаана уу? Хэзээ ч алдаа гаргахгүй, надад хайртай гэдэгт нь 100 хувь итгэж явсан нөхөр маань гэнэт ийм юм хийгээд миний итгэлийг хөллөө. Саяхан нөхөр маань гулгаа массажинд орсон нь баригдчихаад байж байна. Өөрөө болохоор “хүүхэн аваагүй, авах гээд очсон чинь сул хүн байхгүй байхаар нь гараад ирсэн” гээд юм болоогүй юм шиг гүрийгээд байх юм.

Яг биеэр нь хүүхэд авсан эсэхийг нь мэдэхгүй ч ямар ч байсан тийм газар очиж, намайг хуурах гэж оролдсон нь л үнэн шүү дээ. Үүнийг нь мэдээд хамаг уур хүрч, гомдоллон уйлж зөвлөө хэрүүл хийлээ. Уг нь манай хүн ерөөсөө л ийм асуудал холгүй, надад үнэнч гэдэгт нь эргэлздэггүй байсан болохоор энэ цохилт илүү хүнд тусаж байна. Итгэл алдарчихлаа, одоо нэгэнт ийм үйлдэл гаргасан нөхрөө цаашдаа яаж харьцаж, яах ёстой юм бол доо? Эмэгтэйчүүд ээ, ийм үед ямар арга хэмжээ авбал зөв бэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.