ЭХНЭР МААНЬ НАМАЙГ ХҮСЭХЭЭ БОЛЬЧИХСОН ЮМ БОЛ УУ?

Сайн байна уу? Би 26 настай, залуу гэр бүл байна аа. Анх учирч байхдаа өдрийн 2-3 удаа бэлгийн харилцаанд ордог байсан ч жил ирэх тусам улам цөөрөөд байх юм. Одоо бүр долоо хоногт ч юмуу 1, эсвэл бүр 10 хоногт ганцхан удаа болвол их юм болох гээд л байж байна даа.

Миний хувьд эхнэрээ маш их хүсээд байх юм. Өдөр болгон, бараг цаг бүрт л түүнийг хүснэ. Гэтэл эхнэр маань бүр ерөөсөө хавьтуулахгүй, тэвэрч үнсэх гэхээр хүртэл нэг л хөндий маягтай байх юм. Тэгэхээр намайг хүсэхээ больчихсон гэсэн үг үү гэж бодохоор хэцүү санагдаад байна.

Би өөрөө харилцаанд орохдоо аль болох түүнд гоё байхаар хийдэг, өөрөөс нь ч байнга асуудаг. “Өвдөж байна уу, яав, тавихаар байна уу, чөлөөтэй байгаарай хайраа” гээд л анхаарал тавьдаг. Гэтэл нэг удаа хийх гэхэд бүр бөөн юм болох юм аа. Би бүр гуйгаад гуйгаад барахгүй юм. Одоо ч бараг 10 хоногт 1 байвал их юм болох гээд л явж байна даа. Иймд яасан дээр вэ, зөвлөөд туслаач?

HTML

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.