Ганц бие бүсгүйчүүдийг хараад байхад маш үзэсгэлэнтэй, биеэ гоё авч явдаг, бас их соёлтой эелдэг байх юм. Гэтэл хүнтэй суусан эмэгтэйчүүд яагаад идэж ууж таргалаад, маш соёлгүй, бүдүүлэг, хүн болгоныг загнаж, хялам цэхэм хийсэн муухай ааштай болчихдог юм бэ?
‘Хүүхдийг нь гаргаад өгчихсөн юм чинь энэ нөхөр одоо хаачихав’ гэсэн шиг л өөрийгөө бүрмөсөн гаргуунд нь хаях юм. Ийм тарган, дээрээс нь муухай ааштай байвал хажууд чинь чөтгөр ч тогтохгүй шүү дээ. Тэгээд бас болоогүй, өөрсдөө ийм байж нөхөргүй ганц бие хүүхнүүдийг яасан их үзэн ядаж, дургүйцдэг юм бэ. Эмэгтэйчүүд минь гэрлэсэн ч гэлээ өөрийгөө битгий мартаасай билээ…