Сэтгэл зүй маань үнэхээр хэвийн биш болоод байна уу?

Сайн байцгаана уу. Сэтгэлээ нээж, та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Нөхөртэйгөө суугаад 17 жил болж байна. Энэ хугацаанд юу эсийг үзэх вэ дээ, хардалт, архи уух, хүүхэн шуухан гээд л эмэгтэй хүний үзэж болох бүхий л зовлонг туулсан. Хамгийн хүнд нь ковидын үеэр зориглон орсон бизнес маань дампуурч, нэлээд их мөнгөний асуудал үүссэн юм. Үүнээс болоод нөхөр маань бөөн юм болж, 4 хүүхэдтэй минь намайг орхиод явчихсан.

Яг бодит мэт хэмжээтэй хиймэл үтрээ…

Гудамжны архичин шахуу болоод явж байхад нь би 6 сарын дараа олж аваад, “Хүүхдүүдийнхээ төлөө эргээд хамт амьдаръя” гэж гуйн байж гэртээ авчирч, өөд нь татсан даа. Гэвч үүнээс хойш бид хоёрын дунд хоорондын нандин зүйл, халуун дулаан уур амьсгал гэж үгүй болжээ. Маш хөндий, зүгээр л нэг гэрт хамтран амьдрагчид шиг л амьдрах боллоо.

Гэтэл эмэгтэй хүний байгалийн өгөгдөл нь ер нь хүнээр халамжлуулж, хайрлуулж байх ёстой байдаг юм уу, сүүлийн үед шөнө бүр хачин хачин эрэгтэй хүмүүс зүүдэнд ордог боллоо. Тэгээд зүүдэндээ тэдгээр эрчүүдэд эрхэлж, туньж, эмэгтэй хүн гэдгээ мэдэрдэг болсон нь үнэхээр гай юм аа. Одоо би яах ёстой вэ, сэтгэл зүй маань үнэхээр хэвийн биш болоод байна уу? Надтай адилхан ийм зүйлийг мэдэрч байсан хүн байна уу, надад туслаач…

1 Comment

  1. Өөр хүн олж ав

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.