Сайн байцгаана уу. Амьдралын нэгэн сонин түүхийг хуваалцаж, бусад эрчүүдэд ухаарал болоосой гэсэндээ үүнийг бичиж байна. Салахдаа юу ч өгөхгүй гэж зугтдаг, эсвэл хамаг өмчөө хуваах гээд үхчих гээд байдаг арчаагүй нөхрүүдийг харахаар үнэхээр хогийн санагддаг юм.
Харин манай нөхөр үнэхээр өөр, жинхэнэ жудагтай эр хүн байлаа. Бид хоёрын шүүх хурал болохоос өмнө тэр дундын бүх өмч хөрөнгөө миний нэр дээр шилжүүлчихсэн байсан. Тэгээд шүүх хурал дээр “Хүүхэддээ бүгдийг нь үлдээгээд салъя” гээд шийдсэн. Ойролцоогоор 2-3 тэрбум төгрөгийн хөрөнгө, машинаа хүртэл миний нэр дээр болгоод надад болон охиндоо үлдээсэн юм.
Тэр шүүх хурал дээр хэлэхдээ “Би яах вэ, ганц бие хүн хаана ч өөрийгөө аваад явна, хаана ч амьдраад олно. Миний амьдралдаа мэдэрч байсан, хайрласан хамгийн дээд хязгаар бол охиноо хайрлах хайр байсан. Би үүнээс илүү хайрыг өмнө нь мэдэрч байгаагүй, цаашид ч мэдрэхгүй байх. Харин шүүгчээ, бид хоёроос хүсэх ганцхан зүйл байна. Охинтойгоо чөлөөтэй уулзаж байх тэр эрхийг минь л надад эдлүүлж өгөөрэй” гэж хэлсэн дээ.
Тэр үгийг нь сонсоод миний сэтгэл үнэхээр их хөдөлж, тийм мундаг хүнийг хайрлаж чадаагүйдээ ч юм уу, дотроо харамсах шиг болсон. Салахдаа хүртэл хүн чанар, жудаг зааж бүхнээ үлдээсэн ийм эр хүнийг та бүхэн юу гэж бодож байна вэ? Сэтгэгдлээ хуваалцаарай…
Young sexy hot couple in love hugging and kissing. Beautiful woman and handsome muscular man close to each other in erotic pose.