Сайн байцгаана уу. Сэтгэл минь үнэхээр туйлдаж, ядарч цөхрөхдөө дотроо уудлан, та бүхнээс зөвлөгөө авахаар бичиж байна.
Би сургуулиа төгсөөд 7 жил тасралтгүй ажил хийлээ. Гэвч энэ хугацаанд өөртөө ганц ч гоё сайхан хувцас, хунар аваагүй, өөрийгөө баярлуулах ганц аятайхан ээмэг ч худалдаж авч зүрхлэлгүй өдийг хүрчээ. Олсон бүх мөнгөө зөвхөн ар гэрийнхээ хоол хүнс, амьжиргаанд зориулж, дүү нарынхаа тавьсан элдэв өр зээлийг дарахад л үрж дуусдаг. Дүүгийн тавьсан өрийг л дарахгүй бол ээж аймаар ууртай болж, өдөр шөнөгүй үглэж дарамтлах учраас надад өөр сонголт олддоггүй, үнэхээр хэцүү байна.
Өөрийгөө үргэлж замд нь хаяж, гэр орноо бусдын дайтай дутуугүй, сайхан айл шиг болгочих юмсан гэж маш их хичээх юм. Гэтэл гол нь би энд үхэн хатан зүтгээд байхад, дүү нар цаана чинь архи дарс ууж, дахиад л шинэ өр тавиад сууж байдаг нь хамгийн урамгүй. Яаж ч ойлгуулах гээд нэмэргүй, ээж харин ч дүү нарыг тас өмөөрнө. Мөнгө өгөхгүй болохоор л хүн хүнээс мөнгө гуйж, нэр нүүрээ баран байж бусдын өрийг төлсөөр өдийг хүрлээ.
Одоо үнэхээр яах вэ? Өөртөө зориулъя гээд яагаад ч чадахгүй юм. Нэг асуудлыг нь арай гэж дарахад л араас нь дахиад өөр нэг асуудал гараад ирнэ. Одоо үнэхээр сэтгэл зүй, бие махбод минь туйлдаж дууслаа. Толинд өөрийгөө хараад өнгө зүс алдаж, гундсаныг минь харахаар өөрийн эрхгүй “шүүх” гэж шүүрс алдмаар болдог болжээ. Би энэ гэр бүлийн санхүүгийн хар нүхнээс яаж гарах вэ? Өөрийн гэсэн амьдралаа хөөгөөд, бүгдийг хаяад явах нь зөв үү? Надад туслаач…
1 Comment
Тусдаа гар гүйцээ