Сайхан амарцгааж байна уу? Би өөрийгөө их л гайхаж, бас нэг талаар зөвлөгөө авмаар санагдаад бичиж байна.
Сүүлийн үед миний секстэй холбоотой хүсэл тачаал эрс нэмэгдээд, ерөөсөө ханаж цадахаа больчихсон юм шиг санагдах боллоо. Би өмнө нь БНХАУ, Солонгост байхдаа экс охинтойгоо чатаар асар задгай, садар үгс бичиж “Ингэмээр байна, тэгмээр байна” гэж ярилцдаг байсан юм. Заримдаа бүр видео дуудлага хийж, бие биенээ харж байгаад онлайнаар бэлгийн харилцаанд ордог байв.
Гэтэл одоо Монголдоо ирчихээд байхад л заавал чатаар тийм садар үгс бичиж, видео харилцаа үүсгэж байж таашаал авмаар санагддаг сонин зуршилтай болчихсон байх юм. 1989 онд төрсөн эр хүн ингэж донтоно гэж байдаг л юм байна. Энэ нь одоо сэтгэцийн болон бие физиологийн хувьд гаж донтод орох уу, яах ёстой юм бол оо?
За тэгээд залуу хосууддаа зориулж хэлэхэд, бие холдохоор сэтгэл заавал холддог юм байна шүү. Мөнгөний араас хэт их хөөцөлдсөнөөс болоод эцэст нь гэр бүл ч үгүй, ганц хоёрхон вонтой л эх орондоо буцаж ирэх юм даа. Мэдэх хүмүүс нь надад зөвлөөч.
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.