Ядаж хараахгүй байж болдоггүй юм бэ?

Сайн байцгаана уу. Сэтгэлээ нээж, зөвлөгөө авах газар олдохгүй болохоор энд бичиж байна. Яагаад зарим эцэг эхчүүд төрүүлсэн охин үрээ ажил хийгээд оройтоод ирэхэд нь ойлгохын оронд “янхан, гичий, хүний сэг” энэ тэрээр нь харааж, гэрээсээ хөөж, ад үздэг юм бэ? Яагаад заавал өөрийнх нь охин биш, шал өөр эмэгтэй авчраад тавьчихсан юм шиг аашилдаг юм бол?

Бусад хүмүүсийн охидыг болохоор “эвий, эвий” гээд хайрлаад байдаг мөртлөө, өөрийнх нь 17-хон настай төрсөн охин нь байхад яагаад намайг ингэж зодож, шаналгадаг юм бэ? Яагаад би ямар нэгэн зүйл хийх гэж хичээж байхад туслахгүй, ядаж хараахгүй байж болдоггүй юм бэ?

Үргэлж элдэв бусаар хараалгаж, зодуулж байхаас үнэхээр залхаж байна. Би одоо яах ёстой юм бэ? Надад туслаач.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.