Ядаж хараахгүй байж болдоггүй юм бэ?

Сайн байцгаана уу. Сэтгэлээ нээж, зөвлөгөө авах газар олдохгүй болохоор энд бичиж байна. Яагаад зарим эцэг эхчүүд төрүүлсэн охин үрээ ажил хийгээд оройтоод ирэхэд нь ойлгохын оронд “янхан, гичий, хүний сэг” энэ тэрээр нь харааж, гэрээсээ хөөж, ад үздэг юм бэ? Яагаад заавал өөрийнх нь охин биш, шал өөр эмэгтэй авчраад тавьчихсан юм шиг аашилдаг юм бол?

Бусад хүмүүсийн охидыг болохоор “эвий, эвий” гээд хайрлаад байдаг мөртлөө, өөрийнх нь 17-хон настай төрсөн охин нь байхад яагаад намайг ингэж зодож, шаналгадаг юм бэ? Яагаад би ямар нэгэн зүйл хийх гэж хичээж байхад туслахгүй, ядаж хараахгүй байж болдоггүй юм бэ?

Үргэлж элдэв бусаар хараалгаж, зодуулж байхаас үнэхээр залхаж байна. Би одоо яах ёстой юм бэ? Надад туслаач.

4 Comments

  1. BATA says:

    Hi heej bgd tusdaa amidraarai. Setgel sanaa taiwan bvh zuil arai oor bolno. Amjilt.

  2. тт says:

    доторхи үзэн ядалт уур гомдолоо гаргах хүн байхгүй хажууд байгаагаар нь чи л хэлмэгдэж байна да. тэглээ гээд эцэг эхээ үзэн ядаад бол хэрэггүй сэтгэл зүй гэж авах юмгүй болно буруу замаар ч орж болно. тэгэхээр 18хүрээд 3сарын сургалтын курст суугаад ажил хийж байр түрээслээд эрт биеэ дааж эхэлсэн нь дээр юм биш үү дэ. яаж тэгэж хараалган зодуулан байж хамт амьдрах вэ дэ.

  3. В says:

    Тусдаа гарсан нь дээр юм бишүү

  4. buuk says:

    neg orchind hamt amidarch bga chi mdhgui bhd tanai geriin dotorh amidraliig comnii tsaanaas bid yj mdhiin chi iim l teneg zuil asuuj bn uuriinhuu etseg ehiig mdhgui bol uur hen mdhew dee chamd l tm ni zayagdsan ym blgui dee udii tom bolchihood iim zuil oilgohgui bol hohichin l gj heley dee tenegleld hyzgaar ugui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.