Бүгдэд нь амар амгаланг хүсье. Бичсэн зүйлийн минь утга учир гараас маань шууд ойлгогдох байх аа. Ойрын хугацааг хүртэл би өөрийгөө их зарчимтай, зөв үзэл бодолтой, ухаалаг эмэгтэй гэж итгэж явдаг байлаа. Гэтэл одоо өөрийнхөө дотоод хувь хүнээс айж байна. Миний дотор тэс өөр нэгэн бодол урган гарч, үндсэн “би”-тэй минь тэмцэлдээд амар заяа үзүүлэхгүй юм.
Сэтгэлдээ ажиглаж, дотроо шохоорхож явсан эхнэртэй залуугийн сээтгэнэлээс хол байх гэж хичээн, өөрийгөө хорьж үзсэн ч нэг л өдөр хяналтаа алдаад бүдэрчихлээ. Зүгээр ч нэг бүдрэх биш, уулзах бүрдээ хамаг бие сэтгэл, ой ухаанаараа түүнтэй нэгдэж, бие биедээ уусчихсан юм шиг санагдах боллоо. Бүр сүүлдээ адын гэмээр шуналын сэдэл үе үе дотроос хатгах юм. Энэ сэтгэлээ дийлж чадахгүй буруу алхам хийх вий гэхээс айхдаа ийм зүйл бичээд сууж байна.
Хүний нөхөрт шунаж, адилхан бүсгүй хүний сэтгэлийг сэвтүүлэх үйл хийчихээд, түүнийгээ зөвтгөх шалтаг хайн суугаа намайг хатуухан шүүмжлээд өгөөч. Та бүхний буруутгал, зангидсан үгс миний энэ тэнэглэлийг зогсооход тус болох ч юм билүү… Одоо би яавал дээр вэ?
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.