Би эхнэртэй залууд дурласан…

Бүгдэд нь амар амгаланг хүсье. Бичсэн зүйлийн минь утга учир гараас маань шууд ойлгогдох байх аа. Ойрын хугацааг хүртэл би өөрийгөө их зарчимтай, зөв үзэл бодолтой, ухаалаг эмэгтэй гэж итгэж явдаг байлаа. Гэтэл одоо өөрийнхөө дотоод хувь хүнээс айж байна. Миний дотор тэс өөр нэгэн бодол урган гарч, үндсэн “би”-тэй минь тэмцэлдээд амар заяа үзүүлэхгүй юм.

Сэтгэлдээ ажиглаж, дотроо шохоорхож явсан эхнэртэй залуугийн сээтгэнэлээс хол байх гэж хичээн, өөрийгөө хорьж үзсэн ч нэг л өдөр хяналтаа алдаад бүдэрчихлээ. Зүгээр ч нэг бүдрэх биш, уулзах бүрдээ хамаг бие сэтгэл, ой ухаанаараа түүнтэй нэгдэж, бие биедээ уусчихсан юм шиг санагдах боллоо. Бүр сүүлдээ адын гэмээр шуналын сэдэл үе үе дотроос хатгах юм. Энэ сэтгэлээ дийлж чадахгүй буруу алхам хийх вий гэхээс айхдаа ийм зүйл бичээд сууж байна.

Хүний нөхөрт шунаж, адилхан бүсгүй хүний сэтгэлийг сэвтүүлэх үйл хийчихээд, түүнийгээ зөвтгөх шалтаг хайн суугаа намайг хатуухан шүүмжлээд өгөөч. Та бүхний буруутгал, зангидсан үгс миний энэ тэнэглэлийг зогсооход тус болох ч юм билүү… Одоо би яавал дээр вэ?

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

7 Comments

  1. Alnii_Magistar says:

    Alnii don shvgeljeed teren tarhindaa nuluulj control aldagdsan bn Alnii het medregshil buruulaj hii yum tusuuluh aidsiig vgvi bolgodog manai TUGSURHVI_EMNELEGD 10honog hewteerei utgaaraa ervvl oyun uhaantai bolno utas-75700014

  2. buuk says:

    Arduur husaltsah goy shuu

  3. Hongor says:

    Сээтгэнэсэн хүнд биш өөрөөрөө байгаа хүнд л дурлах хэрэгтэй

  4. 777 says:

    Тэр залуудаа сууя гэж хэлээд үз. Тойруулаад лалартаж өгнө. Тэгээд л чи ашиглуулж байснаа ойлгоноо.

  5. Бат says:

    цуг ажилдаг хүн чинь л биз эхлээд ажлын байраа соль тэгээд дугаар фасебүүк хаягийг нь блок хий өөр залуутай уулз тэгээ л цаг хугацаа мартуулнамз. гэр бүл бусьнуулаад сайхан амьдарна гэж бодож бовол эндүүрэл шүү. үйлийн үр хаалга андуурдаггүй гэдэг дэ

  6. buuk says:

    chi nulims tsusaa ursgaj ysaa siichuulj tulnu ugaasaa udmaaraa ulnii pzdaa bn hudlaa biee shutsen uher mal lalar

  7. Zo says:

    Ter zaluu chini chamaig tur zuur l tsohij huslee hangaj bgaada. Heseg tsohiulj bgaad hayagdana

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.