Дэлхийд алдартай кино одууд, дуучид яагаад зөвхөн зураг, бичлэгээ зардаг сайтууд руу хошуурах болов?
Сүүлийн үед бидний сайн мэдэх зарим одууд кино компани, дууны агентлагуудтай хамтрахаа больж, OnlyFans гэх мэт тусгай платформ дээр илүү чөлөөтэй, халуухан зураг, бичлэгээ заран сард хэдэн сая доллар олж байна.

Яагаад ингэх болсон бэ?
Кино компани болон продюсеруудын дарамтнаас гарч, өөрсдийнхөө контентыг 100% өөрсдөө хянан, олсон бүх ашгаа хэнтэй ч хуваахгүй шууд халааслах нь тэдэнд илүү ашигтай байгаа юм. Зарим хүмүүс үүнийг “нэр хүндээ шороотой хутгаж байна” гэж шүүмжилдэг бол зарим нь “өөрийн биеэрээ мөнгө олох нь хувь хүний эрх чөлөө” гэж харж байна.