Би гэхдээ хуучин нөхөртөө илүү хайртай…

Сайн байцгаана уу. Нөхөр бид 2 миний дагавар хүүтэй цуг хадмын байранд амьдардаг юм л даа. Хадам ээж гадаадад охиныдоо амьдардаг. Саяхнаас би хүүхдийнхээ аав анхны нөхөртэйгөө үе үе уулзаж байгаа. Намайг буцаад сууя гээд байгаа юм. Хэрвээ би буцаад суухаар бол хадмын байрны тодорхой хувь нь надад ирэх болов уу? Хуульч байвал туслаад өгөөрэй.

Гол нь хүү маань шинэ аавтайгаа байх дуртай, аавдаа нээх сайн биш, хаяад явсан гээд… Би гэхдээ хуучин нөхөртөө илүү хайртай. Нөхөр 14/14-өөр ажилладаг, тэр үед нь хуучин нөхөр маань ирдэг. Одоо улам л дасаад байгаа. Нэг удаа эгчид нь баригдаад хүүхдээ харахаар ирсэн гээд хэлээд арай хийж аргалсан. Одоо яах вэ, ямар хэцүү юм бэ?

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.