Нийтээрээ нэг зүйл сурахгүй бол улсаараа замбараагүй юм болоод дуусах нь байна. Ядаж цөөхүүлээ байж миний, чиний эхнэр нөхөр, тэрний нууц амраг, амрагийн амраг гэж явсаар байтал бүгдээрээ бөгс бөөрөөрөө холбогдож дууслаа. Үүнээс болоод БЗХӨ (Бэлгийн замаар дамжих халдварт өвчин), умайн хүзүүний хавдрын голомт болж байна шүү дээ.
Эцэг эх нь хорвоо дээр мэнд мэлтийж байгаа хэрнээ хариуцлагаас бултсан хүмүүсийн хагас өнчин гэр бүлд өссөн сүрэг арми бий болох нь. Нөгөө улс төр, шашин шүтлэг бол 2, 3 дахь асуудал шүү! Гэр бүлийн ариун нандин, бүрэн бүтэн байдал, ХАРИУЦЛАГА гэдгийг нийтээрээ хөдөлгөөн болгож өрнүүлье.
Одоо архидаж, замбараагүй явахаа больчих оо. Оронд нь шүд, салтаа, хумс, үсээ цэвэрлэж, өдөр болгон бандааш, оймсоо ядаж угаагаад сурчихмаар байна. Хүү, охиноо хүмүүжүүлэхдээ “ХҮНИЙ ЮМАНД ГАР ХҮРЧ БОЛОХГҮЙ!” гэж заая. Үүнд бусдын бие эрхтэн ч бас орно гэдгийг ойлгуулъя. Улс төрийн байдлаасаа биш, ерөөсөө энэ замбараагүй асуудлаас чинь болж үндэстнээрээ бөгсөөрөө холбогдож дуусах нь байна.
Халтайчихаад хэдэн жил гандтал өмссөн хямдхан хувцсаа угаачих ч чадалгүй балиар юмнууд хямдхан буудал, подвал ч байсан хамаагүй сексдэх гээд гүйчих юм. Охидууд аа, нүүрээ будах нь яах вэ, салтаагаа сайн угаа! Олон хүн оруулж гаргаад бай гэж заяагаагүй шүү. Аборт хийлгэсээр байгаад өндгөвчнөөсөө цус алдаж байна.
Хөвгүүд ээ, бэлгэвч хэрэглэж сур! Бэлэг эрхтнээ сайн угааж, өмхий самхай ханхлуулаад замбараагүй хүмүүсийг долоож гүйж байгаад хүний хөхөнцөр вирус (HPV), хоолойн хавдар аваад байна шүү! Энэ бүхнээ одоо болиод эрүүл, хариуцлагатай нийгмийг хамтдаа бүтээцгээе.
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.