Бид залуу хосууд юм аа, саяхан 2 дахь хүүхэдтэй болсон. Одооноос хоёулаа хэл усаа сайжруулаад, 2 жилийн дараа гэхэд нөхрөө гадагшаа сургуульд явуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Би 2 хүүхдээ харангаа сургуулиа ч дүүргэнэ, өвөө эмээ нар нь ч бидэнд туслаад өгөх байх. Харин нөхрөө түрүүлээд гадагшаа явуулж сургуульд сургамаар байна. Ер нь ийм шийдвэр гаргах нь хэр зөв бэ?
Хүүхдүүдээ бодсон ч, өөрсдийгөө бодсон ч одоо байгаа энэ хэвээрээ байвал удахгүй би ч сургуулиа төгсөж амжилгүй 30 гарчих гээд байна. Цаашдын 5, 10 жилийн дараа ямар амьдралтай, хаана байх бол гэхээр тодорхойгүй, нэг л гацалтанд орчихсон юм шиг санагдаад байгаа тул дорвитойхон алхам хийж, одооноос бэлдэж эхэлсэн нь дээр бодогдоод байна.
Миний хувьд 2, 3 жил хүүхдүүдээ хараад Монголдоо үлдэж сургуулиа төгсөх зуур нөхөр маань ч тэнд очиж хөлөө олоод, орчин тойронтойгоо танилцаад байж байвал зүгээр санагдаж байна. Нөхөр маань архи дарс уудаггүй, хүүхэн шууханд гүйдэг хүн огт биш. Харин ч тийм зүйлээс хол, гэр бүлдээ татагддаг, хүүхдүүдийнхээ төлөө маш их хичээдэг сайн залуу юм аа. Ийм төлөвлөгөө хэрэгжүүлж байсан эсвэл гадаадад сурахаар явж байсан гэр бүлүүд байвал зөвлөгөө, бодлоо хуваалцаач.