Сайн байцгаана уу? Үнэхээр аргаа бараад ээж/аавын хувиар та бүгдээс зөвлөгөө авахаар бичиж байна. Манай охин одоо 19 настай. Гэтэл 40 гарчихсан залуутай нийлчихээд огт салахгүй, ингэж явсаар жил гаруй хугацаа өнгөрлөө. Үнэхээр аргаа барж байна.
Цагдаагийн байгууллагад хүртэл өргөдөл гаргаж өгсөн чинь бидний хүссэнээр тус болдоггүй юм байна. Насанд хүрсэн хүний өмнөөс эцэг эх нь өргөдөл гаргах боломжгүй, охин маань сайн дураараа хамт байгаа, хооронд нь ямар нэгэн хэрэг маргаан үүсээгүй учраас хуулийн дагуу арга хэмжээ авах боломжгүй гэх юм.
Охинтойгоо ярилцах гэхээр л “Хайртай, дуртай” гээд уйлж унжаад үнэхээр хэцүү байна. Нөгөө хүнтэй нь хүртэл биечлэн уулзаж үзлээ. Мөн л “Хайртай, салахгүй” гээд гуйж гувшаад, бидний үгийг огт авахгүй юм. Гэрт нь хориод ч ямар ч нэмэр алга.
Жирэмсэн арай болоогүй байгаа бололтой. Гэхдээ залуухан, дөнгөж амьдралд хөл тавьж байгаа охиныхоо ирээдүйг ингэж амьдралын зөрүүтэй хүнтэй холбогдож, баларч байхыг харж сууж чадахгүй юм.
Ийм асуудалтай тулгарч байсан эцэг эхчүүд эсвэл сэтгэл зүйчид байвал надад зөвлөгөө өгөөч. Би одоо яавал дээр вэ?
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.