ЦАГДААД ХҮРТЭЛ ОЧСОН Ч АРГА БАРАГДЛАА, ЯАВАЛ ДЭЭР ВЭ?

Сайн байцгаана уу? Үнэхээр аргаа бараад ээж/аавын хувиар та бүгдээс зөвлөгөө авахаар бичиж байна. Манай охин одоо 19 настай. Гэтэл 40 гарчихсан залуутай нийлчихээд огт салахгүй, ингэж явсаар жил гаруй хугацаа өнгөрлөө. Үнэхээр аргаа барж байна.

Цагдаагийн байгууллагад хүртэл өргөдөл гаргаж өгсөн чинь бидний хүссэнээр тус болдоггүй юм байна. Насанд хүрсэн хүний өмнөөс эцэг эх нь өргөдөл гаргах боломжгүй, охин маань сайн дураараа хамт байгаа, хооронд нь ямар нэгэн хэрэг маргаан үүсээгүй учраас хуулийн дагуу арга хэмжээ авах боломжгүй гэх юм.

Охинтойгоо ярилцах гэхээр л “Хайртай, дуртай” гээд уйлж унжаад үнэхээр хэцүү байна. Нөгөө хүнтэй нь хүртэл биечлэн уулзаж үзлээ. Мөн л “Хайртай, салахгүй” гээд гуйж гувшаад, бидний үгийг огт авахгүй юм. Гэрт нь хориод ч ямар ч нэмэр алга.

Жирэмсэн арай болоогүй байгаа бололтой. Гэхдээ залуухан, дөнгөж амьдралд хөл тавьж байгаа охиныхоо ирээдүйг ингэж амьдралын зөрүүтэй хүнтэй холбогдож, баларч байхыг харж сууж чадахгүй юм.

Ийм асуудалтай тулгарч байсан эцэг эхчүүд эсвэл сэтгэл зүйчид байвал надад зөвлөгөө өгөөч. Би одоо яавал дээр вэ?

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

6 Comments

  1. Зочин says:

    Хэрвээ тэр эр маш баян эр гэдгийг нь мэдвэл,чиний бодол өөрлөгдөх үү?

  2. Зочин says:

    Охиныг чинь жинхэнэ боовондоо оруулж дээ яах ч арга байхгүй ээ

  3. зочин says:

    үеийнхээ юмтай заваархгүй, үе мултарсан юмтай заваараад, нөхцөл байдал хэнээс хамаарч эхэлсэнийг бол мэдэхгүй шдэ, чи охиноо мэдэхгүй байхад бид бол мэдэхгүй шдэ, чи аав хүн гэдэг утгаараа охиноо өмөөрөөд л бичиж байна охиныхоо талаас, тэгтэл яс юман дээрээ танай охин гэр бүл үймүүлээд насаараа түрий бариад нэг амьтаныг уургалаад зовоож байгаа ч юм билүү?, нөгөөдөх нь жоохон хүүхэд гээд үг хэлж чадахгүй дэмий дөрлүүлээд хайртай хайртай гээд явж байгаа ч юи билүү бодоорой, юм болгон залуугийн буруу биш шүү

  4. zochin says:

    сайн байна уу?, 40 гарсан, 19 настай гэхээр 20 гаран насны зөрүү байна. миний хувийн бодол шүү, юуны түрүүнд тухайн залууг таних мэдэх гэж оролдсон зөв байхаа, яг ямар хүн юм, юу хийдий, ямар удам судартайн, мөн тухайн залуугаа нууцаар мөрд юу хийжийн ямар хүмүүстэй уулзаж байна сэжигтэй зүйл илэрвэл баримтжуул, хоёрдугаарт. гэрийхэндээ хэлэхгүй нэг дугаар авчих тэгээд тухайн залуутай нь чатлаад бай ямар гоё залуу вэ танилций, бага зэргийн мөнгө төгрөг шилжүүлсэн ч болно, өдөөд чатлаад бай садар үг ашиглаад чатлаад бай, гуравдугаарт тус болчихоор охины чинь үеийн эмэгтэй байвал тэрэндээ мөнгө өгч байгаад ч хамаагүй тэр залуутай нь унтуул секс хийлгэ, тэрийгээ баримтжуулж ав. тэгээд энэ бүхний эцэст тухайн залуу үнэхээр охинд чинь хайртай байгаад энэ бүхнийг түүртэлгүй би хайртай хүнтэй гээд даваад гарч байвал тэгээд орхих хэрэгтэй байх, чадахгүй эхнээсээ бүдэрээп бүдэрээд явчуул тэгээд чиний залуу иймэрхүү хүн байна да гээд охиндоо үзүүлчих тэгээл болчих байх гэж бодож байна

  5. Buuk says:

    Buuk haltar jingeriin al yu geed ene tend uhaantan tsarailaad shaagaad bnaa huvhai guilgachin har pisdaa chin hahaha ahij com bichihiin bol alna shuu tembuunii jogorhoi min

  6. buuk says:

    Za zolbin mongolchuudaa Buuk ni ergen irlee shuu ta nar nadaar dutsan gj naidaj bna tgheer bn sh dee tee ene bol tsever etseg ehiin aldaa ymarch asuudalgui ta nar zuwhun bieiig ni turuuldeg gj bdj bnuu ugui sh dee setgeliig ni uhaan uhamsriig ni ch turuuldeg setgegliin asuudliig tsagdaa deer shiideh gj ochson geheer ymar tng etseg eh be gj shuud bdgdoj bn l daa ohin chin uuruu huseed hj bgaa zuiliig tsagdaa bidnii husleer hudulsungui gene uu shaadag haltar pzdaa ymaa chi tng etseg ehees tng huuhduud l turnu uldsen nasand chin chinii tarisan uiliin ur irne odoo zugeer uiliin urdee biee beldeed zowhoo bod ok mal amidrah iim l yltai bdg ym

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.