Сайн байна уу? Би 25-тай ажил эрхэлдэг залуу юм л даа. Найз охин маань оюутан 21-тэй охин байсан юм. Бид хоёр секс хийх болгонд тэр маань өвдөөд сексийн дундуур л “Болих уу” гээд байдаг. Бид хоёр жил гаран үерхэхдээ 20 хүрэхгүй удаа л бэлгийн харилцаанд орсон. Ганц ч удаа “Сайхан байлаа” гэж дурсагдахуйц секс болсон тохиолдол байсангүй.
Шалтгааныг асуух болгонд “Чинийх хэтэрхий том байна” гэдэг. Би амихандаа бүтэн оруулахгүйгээр хагас оруулаад хийхэд би өөрөө ямар ч таашаал авч чадахгүй байгаад хийх болгондоо л санамсаргүйгээр бүтэн оруулчхаад байдаг. Монгол охидын үтрээний сувагны урт нь тийм богино байдаг юм уу?
Би бодохдоо Европ, барууны охидын үтрээний доторх зай тухайн газрын залуусын эрхтний хэмжээнд тохирсон байдаг гэж боддог. Түүнтэй адилаар бидний эрхтний хэмжээнд Монгол охидын маань үтрээний суваг адилхан тохирсон байдаг гэж бодоод байгаа. Ядаж байхад өөр охинтой секс хийж үзээгүй зөвхөн ганцхан охинтой үзсэн болохоор энэ талаар сайн мэддэггүй ээ.
Дөнгөж саяхан секс тохирохгүй гэх хөгийн шалтгаанаар салсан болохоор сэтгэлд минь хэцүү байгаад, тархинд минь өчнөөн бодол эргэлдээд болохгүй юм. Ямар сайндаа л эрхтэн жижигрүүлэх талаар судалгаа хийгээд хийгээд амжилт олохгүй байх вэ дээ. Эрхтний минь хэмжээ 18 см юм л даа, манай охидуудад хамгийн дээддээ хэдий хэр урт эрхтэн зүгээр байдаг вэ? Үнэхээр мэдэхгүй гацчихаад байгаа болохоор л асууж байгаа юм шүү.
1 Comment
mal bol endees zail l gj heley dee 25 hurchiheed pzdaa mini iim naad zahiinn medleggui bga chin zugeer l uher mal shuu neeh tom erhtentei bolj lag haragdah gd bgaa lalr uu daa pzda mini naadah chin dundaj zaa gulguu dutuugiin complex jaaahn unsh za yu bur ng udam sudraaraaa guilagachin zantai shuu