Сайн байцгаана уу? Би одоо 40 хүрч яваа жирийн нэгэн эмэгтэй, ээж, эхнэр хүн байна. Би өөрөөсөө 7 ах хүнтэй ханилаад 20 жил болжээ. Энэ хугацаанд 4 сайхан үрийн ээж болсон. Гэвч сүүлийн 5-6 жил нөхөртэй мөртлөө хайр халамж, дотно харилцаагүй, яг л амьд үхдэл мэт амьдарч байна.
4 дэх хүүхдээ гаргаснаас хойш нөхөр маань надтай ойртохоо больчихсон юм. “4 төрөөд жин нэмчихсэн болохоор намайг сонирхохоо больчихсон юм болов уу” гэж бодоод өөртөө их анхаарсан. Алдарт ээжийн одонгоо авахдаа жингээ хасаж, үнэхээр сайхан болсон ч нөхрийн хандлагад нөлөөлсөнгүй. Бид хоёр энэ талаар зөндөө ярилцсан, би өөрөө ч маш их хичээж, эмнэлэг, домлогоор хүртэл явж үзлээ. Ямар ч арга байхгүй юм байна. Эрэгтэй хүн хүсэл сонирхолгүй болохоороо тэвэрч унтахаа хүртэл больчихдог юм байна.
Би үнэхээр сэтгэлийн тэсвэр алдарч байна. Ийм зүйлтэй тулгарч байсан хүмүүс байдаг байх. Та бүхэн яаж даван туулсан бэ? Надад хэрэгтэй зөвлөгөө өгөөч. Ийм асуудлаас болж ханиа хуурч, өөр хүнтэй уулзах бодол надад огтхон ч байхгүй.
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.
2 Comments
hajuudah huniihee husliig tataj chdhgui bol tgd uur heniihiigch chdhgui dee tgeer chi bol duussan hugshin awgai bolloo l gsn ug alaa ugaa arisaa zuulruul umhii unerneesee sal bieiin jindee anhaar ghdee chi edgeeriig chdhgui bhaa turulhiin haltar tursun bol yuch hgd nemergui dee
Ээ бүсгүй минь залуухан халуухан сайхан нас чинь дууслаа. Бэлгийн амьдралын идэвхитэй нас гэдэг чинь цаг хугацаатай. Цаг нь болохоор оролдоод ч нойтогнохоо больчихоно. Манай эхнэрийн тийм цаг нь ирсэн бололтой. 2лаа адилхан л юм бн.