ӨӨР ИЙМ ЭХНЭРҮҮД БАЙДАГ БОЛОВ УУ?

Сайн байцгаана уу? Та бүхнээс зөвлөгөө авч, санал бодлыг тань сонсох гээд бичиж байна. Гэр бүл болоод 20-од жил болох гэж байна. Гэтэл эхнэр маань шөнөдөө ердөө ганцхан удаа бэлгийн харилцаанд орчихвол 7 хоногтоо бараг л дахиж ойртуулахгүй, “Ядраад байна”, “Гаж донтой юм уу” гэх мэтээр цааргалж аашлах юм. Би нь болохоор нэг удаа хийж дуусчихаад л дахиад л сэрэл хөдлөөд байдаг.

Сүүлийн жилүүдэд “Өөр хүнтэй хийж сэрлээ дараад ирье” гэхэд “Тэг тэг, өвчин болон хүүхэд хоёр л дагуулахгүй бол надад хамаа алга” гэж хэлдэг. Өөрөө болохоор гэрээс огт гарахгүй, элдэв гадуур дотуур явах асуудалгүй хүн л дээ. Бас тийм болохоор нь би хүн чинээгээр нь хүндлээд л дур хүслээ даран тэсэж амьдарч байна даа. Өөр ийм эхнэрүүд байдаг болов уу? Нөхрүүд нь ийм асуудлыг яаж зохицуулж, болгодог вэ?

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 ЭНД ДАРААД бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.