Цэргийн албанд татагдаж ирж байгаа 18-19 насны залуучууд аав ээж нь голдуу 38-47 насны хүмүүс байна. 90 хүүхэд ирсэн гэж үзвэл 40 нь дан гэр бүл салалтын хохирогчид байна. Аав нь багад нь хаяад явсан, аавыгаа огт мэдэхгүй, эсвэл ээж нь хүн дагаад явсан аав дүү нартайгаа амьдардаг, өвөө эмээ дээр нь орхиод 2 талд гэр бүл зохиосон.
Гэр бүлээс гадуурх харилцаа ийм л үр хойчийг бэлтгэж байна. Аав ээжийн салалтаас болж сэтгэл зүйн байдал доройтсон, амиа хорлох оролдлого хийж байсан, хайрлагдаж үзээгүй, хичээл завсардах, мэдлэг боловсрол эзэмших эрхээ зөрчүүлсэн, хэт эрт амьдрал үзсэн, хат суусан, нийгэмшээгүй бүрэг ичимхий, багаасаа хэцүү амьдрал туулсан. Айл амьтнаар дамжиж байгаад цэрэгт ирэх жишээ их байна.
Эцэг эх болсон бол хувийн жаргалаас илүү үр хүүхдээ бодмоор байна. Зарим хүүхэд аав чинь, ээж чинь яасан юм гэхэд л царай нь хувьс хийж үзэн ядсан байдалтай яриа өгч байна. Огт мэдэхгүй, багад хаяад явсан, харьцахыг хүсдэггүй гэх мэт.
Ахмадын асрах төв дээр очиход хүртэл тэнд ирсэн хүмүүс үр хүүхэд нь хаясан настангууд байсан. Эрхлэгч нь ‘Энэ хүмүүс дандаа гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн 2-3 амьдрал зохиож үр хүүхдэдээ өнчрүүлсэн хүмүүс, өөрийн хүүхдээ орхиод бусдын хүүхдийн эцэг эх болноо чаднаа гээд явдаг гэвч бодит байдал дээр хүний хүүхэд нь хэрэглэхгүй хар багад нь хаяад явсан хүүхэд үзэн ядаж өссөн байдаг. Хэвтэрт ороход нааш гэх хүнгүй хүүхдүүд нь хэрэггүй’ гэж тайлбарлаж байсан.
Энэ мэт бодит жишээнээс харахад Монгол улс өөдлөхгүй байгаагийн шинж “Охид ариун бол Төр ариун” гэж, гэр бүлээс гадуурх харилцаа бүр үнэхээр байж болохгүй хэмжээнд хүрээд байна. Гэхдээ үр хүүхэд чинь яаж явахыг, насны эцэст өөрсдөө ямар байдалд үлдэхээ бодох л хэрэгтэй. Үйлийн үр тасардаггүй юм гэнэ билээ. Үлдэх үр хүүхдүүдэд хүртэл халгаатай хормойн бузар!