Сайн байцгаана уу? Хонгорууд аа, саяхан тохиолдсон нэг сонин явдлаараа сэтгэгдлээ хуваалцаж, зөвлөгөө авмаар байна. Би нэг залуутай үерхээд жил гаран болж байна. Эмч мэргэжилтэй, гэхдээ өөрийгөө ‘дотрын эмч’ гэж хэлсэн болохоор би ч бүрэн итгээд, аягүй гоё харилцаатай байдаг байлаа.
Өчигдөр эгч маань төрөх гээд дуншаад байхад нөхөр нь байхгүй байсан тул би очиж аваад төрөх эмнэлэгт үзүүлсэн юм. Тэгсэн эгч гарч ирээд “8 хуруу нээлт өгсөн байна, хэвтье. Нэг эрэгтэй эмч үзлээ” гээд яриад сууж байтал манай найз залуу гарч ирдэг байгаа!
Миний нүд бүр орой дээрээ гараастай, хэлэх үг ч олдохгүй бантаад таг дуугүй болчихлоо. Тэгээд эгчийгээ хэвтүүлчихээд шөл цай бэлдэх гээд явж байхад залгаад байсан утсыг нь аваагүй. Ёоё, нэг л тийм сонин мэдрэмж аваад байх юм, яамаар юм бэ?
Боловсон яриатай, их халамжтай, царай зүс, бие хаа сайтай. Аав, ээж нь ч сайхан ааш зантай хүмүүс байдаг. Яах вэ? Ядаж байхад аймаар хайртай. Мэргэжлийг нь нуусанд гомдох ёстой юу, эсвэл эмэгтэйчүүдийн эмч гэж бодохоор л сонин санагдаад байна аа?