НӨГӨӨ ЭМЭГТЭЙ НЬ FB-Р БАЙНГА ЧАТ БИЧЭЭД БАЙХ ЮМ

Сайн байцгаана уу? Гэр бүлийн амьдралд минь тулгараад байгаа хүндхэн асуудлаар бусдын зөвлөгөөг сонсмоор байна. Нөхөр маань өмнө нь араар тавиад баригдаж байсан юм. Хэрүүл маргаан болсны эцэст нөхөр маань алдаагаа ухамсарлаж, нөгөө хүүхнээсээ бүх холбоогоо таслан, утасны дугаараа сольж, сошиал сүлжээний бүх хаягаасаа блок хийсэн.

Гэтэл нөгөө хүүхэн нь өөр өөр фэйсбүүк хаяг шинээр нээгээд нөхөр рүү маань байнга чат бичээд тайван байлгахгүй юм. Уг нь тэр хүүхэн өөрөө нөхөртэй, 3 хүүхэдтэй эмэгтэй. Манай нөхөр одоо огт нүүр өгөхгүй, харилцахгүй байхад л араас нь гүйгээд байна. Өмнө нь энэ хүүхэн өөр хүнээр нөхөр лүү маань залгуулж, ажлын шугамаар дуудуулж байгаад уулзаж байсныг нь би мэддэг юм.

Ийм улайрсан, бусдын амьдрал үйчлээд байгаа эмэгтэйд одоо ямар арга хэмжээ авбал дээр вэ? Гэр бүлд нь мэдэгдэх үү, эсвэл цагдаа байгууллагад гомдол гаргах боломжтой юу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.