ЭХНЭРТЭЙ НЬ ХАРДААД ҮХЧИХ ГЭЭД БАЙДАГ БОЛЛОО

Би 40 дөхөж яваа ганц бие эмэгтэй байна. Одоогийн байдлаар нэг залуутай уулзаад 3 жил болж байгаа бөгөөд тэр хүний ар тал нь эхнэр хүүхэдтэй, өөрийн гэсэн амьдралтай нэгэн юм. Өмнө нь миний амьдралд хар бараан өдрүүд тохиолдож, хуучин хань маань архины хамааралтай болсноос болж хоёр тийш болж байлаа. Хүүхдүүдээ ганцаараа өсгөхөөр үлдсэн тэр амаргүй хүнд цаг үед энэ залуу дэргэд минь байнга байж, сэтгэлийн дэм өгснийг үргэлж санадаг юм.

Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам миний сэтгэл зүй тогтворгүй болж, тэр хүн орой бүр гэр лүүгээ харих мөчид эхнэртэй нь дэндүү ихээр хардаж, дотор давчдах боллоо. Тэр залуу гэр бүлээ орхиж миний амьдрал руу бүрэн орж ирэхгүй, би ч мөн хүний амьдрал булааж чадахгүй гэдгээ ухамсарладаг. Салъя гэж хичнээн ч удаа бодож, шийдэж байсан ч тэр хүнд үед ганцаардаж хоцрохоос айх айдас намайг хойш татаад байх юм.

Нөгөө хүн маань ч надаас салахгүй гэх юм. Энэ мэтчилэн тодорхойгүй байдлаар цаашаа хэр удаан явах вэ? Дотор маань амьдрахад хэцүү болж, өдрөөс өдөрт шаналж байна. Ийм мухардалд орсон харилцааг хэрхэн цэгцэлж, өөрийгөө болон хүүхдүүдээ бодож зөв гарц олох вэ? Намайг буруутгалгүйгээр ухаалгаар зөвлөөд өгөөч.

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 ЭНД ДАРААД бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.