СЕКС ХИЙХ БҮРИЙНХЭЭ ДАРАА УЙЛДАГ БОЛЧИХЛОО

Нөхөр маань жил гаруйн өмнө араар тавьж, өөр эмэгтэйтэй холбогдон бараг л хоёр тийш болох шахсан ч эцэст нь салж чадалгүй өдийг хүрсэн юм. Тэр үеийн хар бараан дурсамж, гомдлыг мартаж, харилцаагаа хэвийн болгох гэж хичээсэн ч сэтгэлд маань үлдсэн шарх эдгэхгүй хэвээр байна. Саяхан нөхөр маань хол яваад ирэхэд нь би явахыг хүссэн ч хайртай болохоо мэдээд л хамт үлдсэн.

Гэвч үүнээс үүдээд миний бие махбод, сэтгэл зүйд том өөрчлөлт оржээ. Би одоо дотно харилцаанд орохыг огт хүсэхээ болиж, хүсэл маань таг чиг болсон байна. Нөхрөөсөө өөр хүнийг бол зүүдэндээ ч төсөөлөхгүй атлаа яг хажууд нь очиж дотносох гэхээр бие маань хүлээж авахгүй, норж ч чадахгүй, өөр зүйл бодож байж л арайхийн аргалдаг болжээ.

Хамгийн хачирхалтай нь, яаж ийгээд хийгээд тавьсны дараа шалтгаангүйгээр шууд л уйлаад эхэлдэг. Яг л хүүхэд ямар нэгэн зүйлд буруутгагдаж шийтгүүлчихээд дараа нь гомдоод эхэр татдаг шиг л хар аяндаа дотор маань уй гашуу орж ирдэг юм. Сексийн хувьд нөхөр маань ч, би ч хэвийн атлаа сүүлийн хагас жил гаруй хугацаанд энэ байдал даамжирч, дотно харилцаанаас бүр мөсөн дөлөх боллоо.

Өнгөрсөн үеийн араар тавилтын гомдлыг дотроосоо хэрхэн тайлж, энэ сэтгэлийн дарамт, стрессээс яаж ангижрах вэ? Ийм зүйлтэй тулгарч байсан хүмүүс байвал арга туршлагаасаа хуваалцаж туслаач.

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 ЭНД ДАРААД бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.