Би одоо 8 сартай жирэмсэн бөгөөд төрөхөд ердөө 2 сар л үлджээ. Жирэмслээд бие махбодод маш олон өөрчлөлт гарч байна. Тухайлбал, булчин суларч, эмзэг эрхтэн маань хэлбэрээ алдаад, яг дотроос юм унжиж гарч ирсэн юм шиг санагдаад сэтгэл зовж байна. Энэ нь төрсний дараа буцаад хэвийн болох боломжтой болов уу?
Мөн бэлгийн амьдралын хувьд хоёулаа өмнөх шигээ мэдрэмж авахгүй байх вий, ямар нэг эрсдэл үүсчих вий гэж эмээгээд сар гаран хугацаанд завсарлачихлаа. Нөхөр маань “Сэтгэл зүйгээ бэлдсэн, тэвччихье” гэж байгаа ч энэ байдал маань харилцаанд бага зэрэг сөргөөр нөлөөлөөд байх шиг байна. Эмч маань одоогоор ямар нэгэн хориглосон зүйл хэлээгүй, тонус багатай байгаа ч 8 сартай үед ямар нэгэн болгоомжлох зүйл байдаг уу? Энэ бүхнийг хэрхэн зөв зохицуулж, ямар арга хэмжээ авах вэ?
1 Comment
endees yug ni asuudgiin erguu gichii mini ai gj ym ashiglaad surchih huduunii lalaraa