Яагаад гэртээ ирэхдээ тэс өөр хүний дүр төрхтэй болчихдог байна аа?

Нэгэн судалгаагаар эрчүүд ажлынхаа стрессийг гэрийн амьдралын асуудлаас 3 дахин том гэж үнэлдэг болохыг тогтоожээ. Учир нь ажил дээр бол алдаа гаргавал гомдол ирж, албан тушаал буурах, халагдах эрсдэлтэй байдаг. Харин эхнэр хүн гэдэг ямар ч нөхцөлд тэсэж, тэвчээд явдаг учраас тэднийг анхаарахаа мартдаг аж. Тиймдээ ҳам гэр бүлд маргаан гарахад эрчүүд хамгийн түрүүнд “Чи яагаад ийм эмзэг, мэдрэмтгий юм бэ?” гэж хэлдэг нь эмэгтэй хүнийг дотроос нь хамгийн их эвдэж байдаг хэрцгий үг юм.

Бодит амьдрал дээр нөхөр маань муу хүн биш ээ. Архи дардас хэрэглэдэггүй, ажилдаа чин сэтгэлээсээ зүтгэдэг, гэр бүлээ гэсэн сэтгэлтэй сайн залуу. Бусад хүмүүс хүртэл “Чи ямар сайн ханьтай юм бэ” гэж магтдаг нь үнэн. Гэвч яагаад гэртээ ирэхдээ тэс өөр хүний дүр төрхтэй болчихдог байна аа? Ажил дээрээ хүмүүсийн алдааг уучилж, бусдын зовлонг ойлгож тусалдаг мөртлөө эхнэрийнхээ нулимсыг хараад “Ахиад л эхэллээ”, “Юу ч үгүй байж асуудал болголоо” гэж буруутгадаг.

Эхнэр хүн яадаг гээч? Тэр уйлахдаа ч чимээгүй уйлдаг. Гомдоллохдоо хүртэл өөрийгөө буруутгаж, “Магадгүй би л илүү дутуу юм бодоод байна даа”, “Миний л буруу байх” гэж өөрийгөө зэмлэдэг. Өдөр бүр ийм байдлаар дотроо хуримтлагдсаар ямар ч мэдрэмжгүй мэт өөрийгөө золиослож, эцэст нь өөрийнхөө жинхэнэ төрхийг алддаг. Нулимсаа залгиж, сэтгэлээ нууж “Зүгээр ээ, юу ч биш” гэж хэлж сурах нь ханьдаа гомдсон гомдлынх нь хамгийн том илрэл юм.

Үүнийг уншиж буй эрчүүд ээ! Эхнэр чинь таныг бусад хүмүүстэй хэрхэн харьцаж, ямар өгөөмөр заг гаргаж байгааг нэг бүрчлэн харж, бас дотроо харьцуулж байдаг юм шүү. Тэр таныг өөрчлөгдөнө, намайг ойлгоно гэж удаан хүлээдэг. Гэвч хайр халамж хүсэж хүлээсэн тэр итгэл нь нэг л өдөр таг чиг болж, юу ч хүлээхээ больдог жамтай. Тэр цагт л алдсанаа ухаарах вий дээ.

1 Comment

  1. buuk boowin tastatsgaay IP bi medne says:

    huleej avah n avn bizde . ymartaach buuk lalap shig bichihgui e mongol bish bolxoop mongolchuudig herelduuldeg, doromjilxoop xoopond n herelduulj kife avj bah n handag t1 zurshiltai . ern bol ( hun mini uhanig oilgood namaig lalapin cekc.mn deereesch gsn lalaptaj bgag harad ymar uhaantai lalap be gej haraasai gej bodoj bgad l bgam ym da

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.