Би 20 настай бүсгүй байна. Бэлгийн харилцаанд орж эхлээд ердөө 2 сар л өнгөрч байна. Өөрийнхөө биеийн онцлог болон сэрэл мэдрэмжийн талаар анзаараад байхад хүсэл сонирхол өндөр, дотно харилцаанд дуртай байдаг хэдий ч яг тухайн үйл явц өрнөх үед хүссэн тэр гайхалтай таашаал маань төрдөггүй юм аа. Яг хийх явцад зөвхөн ямар нэг биет зүйл орж гарч байгаа л төдий мэдрэмж л мэдрэгддэг.

Энэ нь миний бие махбод хараахан гүйцэд дасаагүйтэй холбоотой юу, эсвэл хамтрагч бид хоёрын урьдчилсан бэлтгэл дутуу байна уу гэдгээ сайн ойлгохгүй байна. Сэтгэл санаа болон биеийн хувьд сэрэл хөдөлж байхад яг үйл явц дээрээ ирэхээр яагаад тэр мэдрэмж алга болчихдог юм бол? Залуу охид, бүсгүйчүүд маань анх эхлэхдээ ийм байдалтай тулгарч байсан уу? Энэ тал дээр мэдлэг туршлагатай эгч нараасаа хэрхэн бие биенийхээ мэдрэмжийг бүрэн дүүрэн авч, жинхэнэ таашаалд хүрэх талаар зөвлөгөө авмаар байна.