Улс орон даяарх хамгийн үзэсгэлэнтэй өсвөр насны охидыг цуглуулж, удирдагчдын зугаа цэнгэл, бие махбодын хэрэгцээг хангахаар албадан сургадаг нууц байгууллагын аймшигт бодит түүх.
Хойд Солонгосын анхны удирдагч Ким Ир Сений үед үүсгэн байгуулагдаж, түүний хүү Ким Жон Ирийн үед хамгийн оргил цэгтээ хүрч хөгжсөн “Киппүмжо” (Kippumjo) буюу бидний хэлж заншсанаар “Баяр баясгалангийн бригад” бол дэлхий дээрх хамгийн хаалттай, хүний эрхийг ноцтой зөрчсөн нууц бүлэглэл юм.
Гадны орнуудад болон өөрийн улс орныхоо пропагандад үүнийг “улсын төлөө урлаг соёлоор үйлчилдэг онцгой хэсэг” хэмээн харуулдаг ч бодит байдал дээр энэ бол удирдагч болон түүний өндөр албан тушаалтай генералуудын бэлгийн болон биеийн тав тухыг хангахад зориулагдсан диктаторын хувийн гарем байжээ.
Киппүмжод элсүүлэх үйл явц нь маш нууцлагдмал байдлаар, улс даяар явагддаг бөгөөд охид болон тэдний гэр бүл энэ талаар урьдчилан мэдээлэл авах ямар ч боломжгүй байдаг.
Нас болон бие бялдрын хатуу шалгуур: Тусгай албаны ажилтнууд дунд сургуулиудаар явж, 14-16 насны (заримдаа бүр түүнээс ч залуу) охидын царай зүс, биеийн өндөр, арьсны өнгө, ямар нэгэн сорви, өө сэв байгаа эсэхийг нарийн шалгадаг. Шалгуурт тэнцэх хамгийн гол нөхцөл бол “төгс бие галбир, гэмтэл сорвигүй цэвэр арьс, царайлаг төрх” байв.
Гэр бүлийн гарал үүсэл: Охидын эрүүл мэндээс гадна тэдний гэр бүл улс төрийн хувьд ямар нэгэн зөрчилгүй, намдаа 100% үнэнч эсэхийг буюу “Сонбун” (гэр бүлийн гарал үүслийн систем)-г маш нарийн шалгадаг.
Татгалзах эрх байхгүй: Хэрэв тусгай албанаас ямар нэгэн охиныг сонгож авахаар нэр заасан бол түүний гэр бүл татгалзах ямар ч эрхгүй. Энэ бол тухайн гэр бүлийн хувьд “удирдагчид барьж буй хамгийн том хүндэтгэл” гэж тооцогддог байсан ч үнэн хэрэгтээ охиноо дахин хэзээ ч харж чадахгүй байх эрсдэлтэй эмгэнэл байв.
Киппүмжод сонгогдсон охидыг Пхеньян болон бусад нууц байрнуудад аваачиж, олон сарын турш хүндрүүлсэн хатуу сургалтад хамруулдаг. Энэхүү бригад нь үндсэн 3 хэсгээс бүрддэг байна:
“Пэсу” (Haengsu) хэсэг — Массаж ба эрүүл ахуй: Удирдагч болон өндөр албан тушаалтнуудын биеийн алжаалыг тайлах массаж хийх, халуун ванн бэлтгэх, эрүүл ахуйн үйлчилгээ үзүүлэхэд суралцдаг.
“Муда” (Muda) хэсэг — Дуу бүжиг, урлаг: Удирдагч болон гадаадын хүндтэй зочдын өмнө тоглолт үзүүлэх зорилгоор хөгжим тоглох, дуулах, бүжиглэх урлагт мэргэжлийн түвшинд бэлтгэгддэг.
“Manjok” хэсэг — Бэлгийн болон дотно харилцааны үйлчилгээ: Энэ бол хамгийн нууцлагдмал хэсэг бөгөөд удирдагч Ким Жон Ир болон түүний ойр тойрны хамгийн өндөр албан тушаалтай генералуудын бэлгийн хамтрагч байх үүрэгтэй. Энэ хэсэгт орсон охид бие махбод болон сэтгэл зүйн хувьд асар хүнд дарамтыг амсдаг байжээ.
Киппүмжогийн гишүүн болсон охидын амьдрал гаднаасаа тансаг (дэд бүтцийн хувьд гадаадын бараа бүтээгдэхүүн, амттай хоол хүнс хэрэглэдэг байсан ч) харагд боловч үнэн хэрэгтээ тэд амьд боолууд байв.
Төгсгөлгүй нууцлал: Тэд гэр бүл рүүгээ захидал бичих, холбоо барихыг хатуу хориглодог бөгөөд хэрэв энэ тухай ам алдвал ямар нэгэн шүүхгүйгээр цаазаар авах ял оноодог байв.
Насжилт ба хөөгдөх нь: Эдгьер охидын “ашиглагдах хугацаа” маш богино байдаг. Тэд 20-25 нас хүрээд нас ахиж эхлэх үед удирдагчийн зугаа цэнгэлд тохирохгүй болдог байна. Ийм үед тэднийг Киппүмжоос хасч, аль нэг итгэлтэй цэргийн офицер, генерал эсвэл намын ажилтанд “шагнал” болгон эхнэр болгон өгдөг.
Пхеньянаас хөөгдөх нь: Тэднийг нийслэл Пхеньянаас албаар гаргаж, хөдөө орон нутаг руу явуулдаг бөгөөд хэрэглэх хугацаа нь дуусахад тэд хуучин амьдралынхаа нууцыг ам алдвал шууд хүнд хөдөлмөрийн лагерь руу илгээгддэг байжээ.