Тодорхойлолт ба нэр томъё /Шээсний доод замын халдвар, Түрүү булчирхайн хоргүй томрол/
45 болон түүнээс дээш насны эрэгтэй нь өөрийн ШДЗХ-ын талаар мэргэжлийн эмчтэй зөвлөлдөх шаардлагатай. Нас ахиж байгаа эрэгтэйчүүдэд ШДЗХ нийтлэг байн. шинж тэмдэг нь өдрийн цагаар олон шээх мөн шөнө шээх орно.
ШДЗХ нь зүрх судасны ба амьсгалын замын өвчин, бөөрний үйл ажиллагааны алдагдалаас үүдэлтэй байж болно. Тиймээс энэ өвчнийг үнэлэхэд, судлахад, эмчлэхэд маш төвөгтэй байдаг. Эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн томрол нь шээсний гарцад саатал үүсгэж улмаар ШДЗХ-ийн гол шалтгаан болж эсвэл халдвар, хорт хавдар, төв-захын мэдрэлийн өвчин, детрозур булчингийн хэт идэвхжил/идэвхигүй байдал зэргээр илэрнэ.
ШДЗХ-ыг эрчүүдэд тодорхойлохын тулд хэд хэдэн нэр томъёог ашиглаж ирсэн. Эдгээр нь ТБХТ, эмнэлзүйд ТБХТ, давсагны шээсний гарцын саатал (BOO), түрүү булчирхайн томрол, prostatodynia.
Эдгээр шалтгааны улмаас “ШДЗХ нь ТБХТ-ээс хараат бус” гэсэн нэр томъёо гарч ирсэн бөгөөд дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн байна. Үүнээс үл хамааран ТБХТ-оос үүдэлтэй ШДЗХ (ШДЗХ/ТБХТ) гэсэн ойлголт нь эмч нарт чухал ач холбогдолтой юм. ШДЗХ/ТБХТ нь цочмог шээс хаагдал, бөөрний дутагдал, цустай шээх, давсагны чулуу, шээс задгайрах, шээсний замын халдварт өвчин (UTI) г.м бусад хавсарсан өвчинтэй холбоотой.
Насны ангиллаар түрүү булчирхайн хэвийн хэмжээ
• 20–40 нас: 20–30 см³ (насанд хүрсэн хүний хэвийн хэмжээ)
• 40–50 нас: 20–35 см³
• 50–60 нас: 25–45 см³ (бага зэрэг томрох эсвэл түрүү булчирхайн хоргүй томрол [BPH] түгээмэл ажиглагдаж эхэлнэ)
• 60–70 нас: 30–50 см³
• 70 ба түүнээс дээш нас: 35–80+ см³
Эзлэхүүний ерөнхий ангилал
“RadioGyan” зэрэг эх сурвалжид дурдсан эмнэлзүйн болон дүрс оношилгооны удирдамжийн дагуу түрүү булчирхайн томролыг (простатомегали) эзлэхүүнээр нь дараах байдлаар ангилдаг:
• 30 см³ хүртэл: Хэвийн
• 30–50 см³: Бага зэрэг томрол
• 50–80 см³: Дунд зэргийн томрол
• 80 см³-ээс дээш: Их хэмжээний
/American Urology Association Guideline/